Заавар

HabiDo аппын ашиглах заавар - баруун талын сум дээр дарж заавар хараарай.

HabiDo аппликейшнд хэрхэн бүртгүүлэх вэ ?
  1. HabiDo аппликейшнийг App store, Play store болон App gallery гаас суулгах боломжтойАппликейшн рүү ороод бүртгүүлэх цэсийг сонгоод
    • Gmail
    • Apple ID зэргээс сонгож бүртгэлээ үүсгэнэ.Үүний дараа
  2. Хувийн мэдээлэл хэсэгт
    • Өөрийн нэр
    • Төрсөн он сар өдөр
    • Хүйсээ сонгож оруулна
  3. Хувийн мэдээллээ оруулсаны дараа та дараах асуултад хариулах ба
    • Таны хувьд сайжруулмаар байгаа 3 зүйлээ сонгож
    • Мөн тууштай байдлаа үнэлэх юм
  4. Таны сайжруулмаар байгаа зүйлээс хамаарч HabiDo танд дадал санал болгох ба.
    • Та тухайн дадлыг хэвшүүлэхийг хүсвэл төлөвлөгөөг хадгалан эсвэл дараа туршиж үзэж болно
    • Ийнхүү бүртгэлээ үүсгээд HabiDo-тай хамт амьдралын чанараа сайжруулах аяллаа эхлүүлээрэй

Эрхээ хэрхэн сунгах вэ ?
  1. Апп-н баруун дээр буланд байрлах Одон дээр дарахад премиум эрхийн давуу тал болон эрхийн мэдээлэл гарч ирнэ.
  2. 1 САР 3 САР LIFETIME ЭРХҮҮДЭЭС АЛЬ НЭГИЙГ НЬ төлбөр баталгаажуулах хэсэг рүү шилжих ЮМ. Төлбөр баталгаажуулах нүүрний хамгийн дээр хэсэгт сонгосон эрх болон төлөх үнийн дүн харагдана.
  3. Промо код хэсэгт идэвхтэй ашиглагдах промоо кодыг оруулан төлбөрөө хөнгөлүүлэх боломжтой юм.
  4. Төлбөрөө төлөх дөө дараах банкнуудын интернэт банкаар төлбөрөө төлж, HabiDo-гээ хязгааргүй хэрэглээрэй. Өөрт ээлтэй өөрчлөлт HabiDo
Дадлаа хэрхэн төлөвлөх вэ?

Та эхлээд нүүр цэснээс дадал цэс руу ороход танд  7 бүлгийн 36 дадал санал болгоно. Мэдээж та нэмэлтээр өөрийн хүссэн дадлаа төлөвлөж болно. Өөрийн хэвшүүлэхийг  хүссэн дадал руугаа  ороход

  1. дадлын нэр

  2. дадлын дамтамж буюу тухайн дадлыг өдөр бүр, 7 хоног бүр, сар бүрээр хэрэгжүүлэхээр тохируулж болно.

  1. Үүний дараагаар дадлын гүйцэтгэж эхлэх болон дуусгах хугацааг тохирууулна.

  2. Мөн та тухайн дадалыг өөртөө сануулах боломжтой юм. Нэг дадал дээр хамгийн их дээр 10 сануудга үүсгэх боломжтой.

  3. Эцэст нь та хадгалах товчийг дарснаар дадал амжилттай хадгалагдана.

  4. Дадлаа амжилттай хадгалсаны дараа танд тухайн дадалтай холбоотой мэдээлэл зөвлөмж гарч ирэх ба тухайн зөвлөмжийг тэр дорно эсвэл дараа нь унших боломжтой юм.

Өдөр бүр HabiDo- тэй байж дадлаа тууштай хэвшүүлээрэй.

Миний булан цэс

Миний булан цэс рүү ороход дараах мэдээллүүд гарч ирнэ.

  1. Хэрэглэгчийн мэдээлэлийн хэсэгт өөрийн хувийн мэдээллээ засаж, нэмж болно. 
  2. Хэрэглэгчийн мэдээллийн хэсгийн доор таны цуглуулсан нийт Т оноо харагдах ба та Т оноо дээрээ дарахад танд оноо цуглуулсан задаргаа харагдах  юм.
  3. Миний явц хэсэгт та өөрийн өөрчлөлтийг явцыг харах боломжтой ба таны нийт төлөвлөсөн дадал, амжилттай хэвшүүлсэн, эхэлсэн ч дуусгаагүй, хэвшүүлээгүй дадлуудын мэдээлэл харагдана.
  4. Миний мэдрэмжийн тэмдэглэл хэсэгт Мэдрэмжийн тэмдэглэлийн хураангуй харагдана.
  5. Өөрийн төлөвлөсөн дадлаа тууштайгаар хэвшүүүлсэн үед тэмдэг авах мөн чадвараа ахиулах боломжтой.Нийт 6 тэмдэг байгаа бөгөөд тэмдэг тус бүр даалгавартай. Тэмдэгийн талаарх дэлгэргүй мэдээллийг өөрийн сонирхож буй тэмдэг дээр дарахад тухайн тэмдэгийг ямар ямар дадал хэвшүүлж байж авах талаар мэдээлэл гарч ирнэ. Та өөрийн хэвшүүлж буй дадлаас хамаарч нийт 5 төрлийн чадварын түвшингөө ахиулах боломжтой ба тухайн чадвар дээр дарж, чадварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
  6. Тусламж хэсэгт та HabiDo-тэй холбоотой санал,  сэтгэгдэл, түгээмэл асуулт хариултын талаар болон бусад өөрт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой. 
Зөвлөмж цэс
Сэтгэл зүйн тест цэс