Зөвлөмж

Ажлын орчноо цэгцлэхийн ач холбогдол

Written by HabiDo | 13/10/21 01:45

Та одоо гэрээсээ эсвэл оффисоосоо ажиллаж байгаа эсэхээс үл хамааран ажиллах орон зайгаа цэгцлэн бүтээмжээ дээшлүүлэн, илүү тайван ажлын орон зайг бий болгож, стресс, түгшүүрийн түвшнээ бууруулаарай.

Ажлын орчноо цэгцлэх хялбар аргуудаас дурдвал:

Багаас эхэл

Компьютерийн дээрх хуучин наасан тэмдэглэл, бохир кофены аяга эсвэл баярын гоёл чимэглэл гэх мэт хялбархан зүйлсээс эхлээрэй. Хогоо хаяж, бохир аягаа цэвэрлээрэй. 

Зөвхөн хэрэгтэй зүйлээ хадгал

Өдөр, долоо хоног, сар, жил тутамд ашигладаг зүйлээ тодорхойл. Бага ашиглагддаг зүйлсийг хайрцганд эсвэл шүүгээндээ хийгээрэй. 

Ширээгээ цэгцэл

Ширээний тавиур ашиглан өдөр бүр ашигладаг бичиг баримтаа цэгцлээрэй. Бичиг баримтуудаа эрэмбэлэн, ангилахдаа хавтас, өнгөтэй наадаг цаас гэх мэт зүйлсийг туршаад үзээрэй.