Харилцаагаа аз жаргалтай хэвээр нь хадгалах тухай математикийн зөвлөгөөг өнөөдрийн зөвлөмжөөр танд хүргэж байна. Энэ моделийг сэтгэл судлаач John Gottman, математикч James Murray нар хосуудын харилцаа хэрхэн үргэлжлэхийг таамаглаж тооцсон бөгөөд олон удаа, янз бүрийн нөхцөл байдалд байгаа харилцаан дээр туршиж 94% орчим баталгаатайгаар таамаглаж байв.
Дараах тэгшитгэл нь хос хоёрын ааш заян ямар байхыг таамагладаг бөгөөд цаашлаад тэдний харилцаа салалтаар төгсөх эсэхийг тооцох боломжтой гэвэл та итгэх үү ?
Эхнэрийн ааш зан = Эхнэр ганцаараа байх үеийн ааш зан + Эхнэр нөхөртэйгөө хамт байх үеийн ааш зан + Нөхрийн эхнэртээ үзүүлэх нөлөө
Математикчдын дүгнэлт 1:
Аз жаргалтай хосуудын хувьд хэн нэг нь бага зэрэг ойлгомжгүй аашлах үе үнэндээ том асуудал биш байдаг. Эрүүл харилцаанд нэг нь уурлахад нөгөө нь “өнөөдөр нэг онцгүй зүйл болж дээ, манай хүн удахгүй зүгээр болчихно” гэж боддог бөгөөд энэ төрлийн хосууд салахгүй байх магадлал өндөр. Харин сүйрч яваа харилцаанд бол нэг нь уурлахад нөгөө нь “тэр угаасаа л ийм, дандаа л ингэдэг” гэсэн бодолтой байдаг.
Математикчдын дүгнэлт 2:
Цаашид урт удаан амьдрах хосуудыг таних нэг арга бол тэд асуудлаа хэр их хуваалцаж байгааг ажиглах юм. Хос хоёр жижиг асуудлаа ч нэг нэгэндээ ярьж, түүнийгээ засахаар хамтдаа хичээж байвал энэ харилцаа илүү урт удаан үргэлжилнэ. Харин эсрэгээрээ өөрсдийн мэдрэмжээ уудлан ярилцаж чадахгүй бол найдвар байхгүй.
Математик таныг хайр дурлалын харилцаагаа илүү урт удаан үргэлжлүүлэхэд туслах зөвлөгөө өгч чаддаг байх нь.