Зөвлөмж

Болзоондоо юу хийх вэ?

Written by HabiDo | 19/08/21 04:20

Амьдралдаа анх удаа болзохдоо бид арай нас ахиу, туршлагатай хүмүүсээс хэрхэн яаж болзох талаараа зөвлөгөө авах, санаа сонсмоор санагддаг. Гэхдээ олон удаа болзож үзсэн хүмүүс, гэр бүл болчихсон хүмүүст ч бас болзооны шинэ санаанууд хэрэг болсоор л байдаг. 

Болзоо заавал хоол хамт идэж, кино үздэг байх албагүй...

Дараах жагсаалтаас насны ханьтайгаа, хайртай хүнтэйгээ, эсвэл анх удаа уулзах гэж байгаа тэр хэн нэгэнтэйгээ хийж болох болзооны сонирхолтой санаануудыг хараарай:

  1. Хамтдаа сургалтад суух – керамик урлал, зургийн хичээл, туялзуур сэлэм, бүжгийн хичээл, иог гэх зэрэг хамтдаа суух боломжтой шинэ зүйл турших
  2. Экстрим аялал – бага зэрэг үнэтэй байж магадгүй ч шүхрээр буух, буудлагын талбай орох, бартаат замын машин хөлөглөх, морин аялал, нохой чарганы аялал, хаданд авиралт зэрэг зүйлсийг оролдоод үзээрэй
  3. Салхинд гарах – Майхнаа аяны хөнжилтэйгөө аваад хоёулхнаа зугаалж ч болох юм
  4. Зүрх хөөргөх зүйлс турших – VR төхөөрөмж бүхий газруудаас ийм мэдрэмжийг авах бүрэн боломжтой, бас дээр нь маш сонирхолтой байх болно
  5. Тэнцвэрээ шалгах – бага зэрэг эрсдэлтэй ч тэшүүр, дугуй, сноуборд, цанаар гулгангаа өдрийг хөгжилтэй болгож болно
  6. Хэзээ ч өмсөхгүй гэж боддог зүйлээ өмсөх – хамтдаа дэлгүүр хэсэхдээ л хэрэгжүүлж болно. Хэн хэнийхээ хэзээ ч өмсөхгүй гэж боддог зүйлсээ өмсөж үзэж хөгжилдөж болох юм
  7. Хэзээ ч хийж байгаагүй зүйлээ хийх – урд нь хэн хэн нь огт оролдож үзэж байгаагүй ямар нэг зүйлийг хамтдаа туршиж үзэж болох юм. Үүнд теннис тоглох, тэшүүрээр гулгах, боулинг гээд юу ч байж болно. Гол нь инээх л зорилготой болохоор заавал сайн хийхээр хичээх хэрэггүйг санаарай
  8. Хуучинсаг арга барилаар байршил олох – урд нь очиж байгаагүй шинэ газар олохдоо албан хаяг, өргөн чөлөөний нэршлээр нь л баримжаалан олж очих гэж үзээрэй
  9. Шинэ амттан, хоол хийх – хэн нэг нь биш хамтдаа идэх зүйлээ хийхээр оролдож болох юм. Жороо өөрсдөө ч зохиосон болно шүү дээ
  10. Хий дэмий цаг өнгөрөөх – тодорхой чухал зорилгогүйгээр, худалдаж авахгүй ч шинэ байрнууд сонирхохоор явж болох юм
  11. Сайн үйлс хийх – хамтдаа цусаа хандивлаж болно
  12. Өглөөний цай уух – тухтай, урд нь орж байгаагүй газарт өглөөний цай ууж үзээрэй
  13. Нэгнийгээ зурах – зурж чаддаг байх албагүй ч төсөр үнээр будаг хэрэгсэл аваад нэгнийгээ зурж өгч болно
  14. Тархиа уралдуулах – хэзээ ч байгаагүй шинэ бүтээгдэхүүн, бизнесийн санаа гаргахаар санаагаа уралдуулж хөгжилдөх
  15. Түүх дурсгалын газраар аялах – сүм хийд, музей, уран зургийн үзэсгэлэнгээр явж өөрсдийн мэдрэмж, тухайн бүтээл, орчнуудын талаарх таамаглал мэдрэмжээ хуваалцах боломжтой
  16. Авхаалж самбаа сорьсон зүйл турших – оньсон өрөө, пэйнтболл зэргийг найзуудаа уриалаад хамт тоглож болно
  17. Агаарт гарах – ууланд алхах, дугуйн аялал хийх зэргээр байгальд ойр зүйл хийх
  18. Усанд сэлэх
  19. Хүслийн жагсаалт үүсгэх – тус тусдаа хийхийг хүсдэг, аялахыг хүсдэг, авахыг хүсдэг гээд олон төрлийн хүслийн жагсаалтынхаа тухай ярилцаж илүү нэгнээ мэдэх боломжтой