Зөвлөмж

Буруугаа хүлээж сурах нь

Written by HabiDo | 12/05/22 07:57

Хүн бүр мэдрэмж, оюун бодолдоо өөрийгөө өндрөөр үнэлэх нууцхан хүсэл тээж байдаг. Үүнийг буруутгах аргагүй ба тархи аль болох гаргасан алдааг зөвтгөх оролдлого руу чиглүүлдэг. Өөрийн бурууг ухамсарлах, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх нь танд баярлууштай санагддаггүй нь лавтай. Энэ нь хүн бүрд тухгүй мэдрэмжийг төрүүлж байдаг.

Өөрийгөө өмөөрөх нь дан ганц гаргасан алдаагаа үгүйсгэж буй хэрэг биш, нөгөөтээгүүр үзэл бодол, амьдралыг харах өнцөг, хандлага, итгэл үнэмшлээ зөвтгөн хамгаалах оролдлого байж болно. Алдаа гаргасан ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байх нь түр зуур л таны сэтгэлийг засах боловч гаргасан алдаа, буруугаа нуун дарагдуулж зугтах нь түүнээс хэд дахин ихээр сэтгэлийн шаналлын хуримтлал үүсгэдэг. Иймээс хэрэв та хэн нэгний өмнө болон өөрийн өмнө буруутай зүйл хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх зориг гаргах хэрэгтэй.

Өөртөө уурлах уураа зохицуулаарай

Бид бүгд төгс биш. Гаргасан алдаандаа гэмшин өөртөө уурлах нь хэвийн зүйл ч урт хугацаанд үргэлжлэх нь өөрийн нөхцөл байдлыг улам дордуулж сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Иймээс хангалттай удаан бодож тунгаан, гаргасан алдаанаасаа суралцсан бол өөрийгөө уучилж,  өөрийгөө чөлөөлөөрэй. 

Буруугаа хүлээх дургүй байгаагаа анзаарсан бол шалтгаан нь юундаа байгааг бодож үзээрэй

Дийлэнхдээ хүмүүс өөртөө итгэх итгэл болон өөрийн үнэлэмжээ алдах айдсаас болж буруугаа хүлээхээс зугтах хандлагатай байдаг. Иймээс юун түрүүнд өөрийгөө буруутгаж шүүмжлэлгүйгээр алдаа гаргаснаа өөртөө хүлээн зөвшөөрч, дараагийн удаа алдаа гаргахгүй байх тал дээр илүү анхаарах хэрэгтэй

Алдаа бол залруулж болох зүйл 

Алдаа гаргаснаасаа болоод өөрийн үнэлэмжээ бүү гэмтээгээрэй.

Уучлалт гуйхад хэзээд бурууддаггүй

Та гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйснаар өөрийн хариуцлагатай байдлаа баталж байгаа хэрэг. Үүний тулд өөрт тухтай нөхцөлөөс буюу цахимаар холбогдох, утсаар ярих эсвэл нүүр тулсан ярилцлага хийхээс сонгоорой.

Хамгийн чухал нь таны гаргасан алдааны улмаас хэн нэгэн хохирч, гомдсон гэдгийг ойлгож, уучлалт гуйх нь асуудлаа шийдэх эхлэл болох юм.