Зөвлөмж

Бүжиг ба сэтгэл зүй

Written by HabiDo | 08/09/21 10:44

Орчин үед бүжгийг тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг эрдэмтэд ихэд судлах болсон ба өдгөө бүжиг нь сэтгэл заслын төрөлд албан ёсоор багтаад байгаа. Учир нь сэтгэл хөдлөл болон бүжгийн хөдөлгөөн хооронд өндөр хамаарал буй ажээ.

Бүжгийн хөдөлгөөний тусламжтай оюун ухааны хөгжил, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт болоод биеийн уян хатан чанарыг дэмжих боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Бүжиглэснээр допамин, серотонин, эндорфин зэрэг чухал даавруудыг ялгардаг бөгөөд аз жаргалтай байхад туслах шилдэг аргуудын нэг мөн билээ.

Та бүжиглэх дадалтай болсноор та стресс, түгшүүр зэрэг сэтгэл зүйн асуудлаас өөрийгөө сэргийлж чадах төдийгүй өөрийн хүчирхэг байдлыг улам бүр мэдрэх юм.