Долоо хоногоо дүгнэх нь бид өөрсдийн зарцуулсан цаг хугацаагаа яг ямар байдалтай өнгөрөөсөн бэ гэдгээ илүү цэгцтэй, иүү нухацтай бодох явдал юм. Долоо хоногоо эргэн дүгнэснээр бид тухайн долоо хоногт юу сурав, ямар сургамж авав, анхаарах зүйлс юу байв, юуг амжилттай болгож бүтээв, ямар асуудал сорилтуудтай тулгарав, цаашид юун дээр түлхүү анхаарах вэ гэдгээ бүхэлд нь харж дүгнэх боломжийг олгож байдаг.
Илүү үр дүнтэй дүгнэлт хийхэд дараах асуултуудыг ашиглаарай:
Өнгөрсөн 7 хоногт юу юу сурч авав?Энэ нь шинэ чадвар, шинээр хийж сурсан зүйлээс гадна үйл явдлаас ямар сургамж авсан тухай ч мөн байх юм
Өнгөрсөн 7 хоногт миний гаргасан хамгийн том амжилт юу байв?Төлөвлөсөн төлөвлөгөөндөө хүрсэн, тохиолдсон сайхан зүйлс зэргээс гадна өөрийнхөө тухай олж мэдсэн, өөрийгөө ялан дийлсэн гэх мэт биет бус амжилт ч байж болно
- Өнгөрсөн 7 хоногоос хамгийн тод үлдсэн зүйл, үйл явдал эсвэл хүн юу байв? Яагаад тэр тийм тод үлдсэн байна вэ?
- Өнгөрсөн 7 хоногийг юу стресстэй, бас стрессгүй болгож байсан бэ? гэх мэт асуултуудыг нэмэлтээр өөрөөсөө асууж, өөрийгөө илүү их мэдэж, ойлгоход цаг гаргаарай.