Зөвлөмж

Мацаг барихдаа анхаарах зүйлс

Written by HabiDo | 23/08/21 09:56

Мацаг бол тодорхой нэг эсвэл бүх хоол хүнсээ хэсэг хугацаанд хасах үйлдэл юм. Энгийнээр хэлэх юм хүн хоолоо сойж мацгийн хэмнэлд орох үед хүний бие мах бодид идэвхгүй байгаа эсүүдийг ажиллагаанд оруулах, өөрийн дотоод нөөц энергийг гаргаж авах, дотоод зүйлүүд идэвхэждэг механизмыг хэлээд байгаа юм.   

Харамсалтай нь мацгийг буруу барьснаар бие организмаа өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс хориглох заалтууд болон мацаг барих дэгийг сахих нь чухал. Мацгийг хүнд өвчний үед, бие ядарч сульдсан үед, сэтгэл зүйн тогтворгүй байдлын үед, өвлийн улиралд барихад тохиромжгүй. Мөн мацаг нь хагас мацаг, усан мацаг, хуурай мацаг гээд олон төрөл байх бөгөөд өөрийн биеийн онцлогт тохируулан сонгох нь зүйтэй.

Мацаг барих үед дэгийг сайтар сахих хэрэгтэй. Тухайлбал усан мацаг барьж байгаа үед усыг бага багаар шимж уух, сайн унтаж амрах, даарахгүй байх хэрэгтэй. Мацгийн хамгийн чухал үед мацаг тайлах үе бөгөөд нэмэлт бодис агуулсан, шарсан хуурсан, мах зэргээс татгалзан хөнгөн хоол, зутан, ногоо, жимс идэж мацгийг тайлна. 

Анх удаа мацаг барьж байгаа бол 12 цаг, 16 цагийн мацаг илүү тохиромжтой. Өөрийн биеийг дасгаснаар 36, 48, 72 цаашлаад 7 хоногийн мацаг барьж болно.