Цаг хугацаа бол бидэнд олгогдсон хамгийн үнэтэй өмч хөрөнгө юм. Заримдаа бид амьдралдаа илүү жаргалтай бас үр дүнтэй байлгахын тулд цаг хугацааг хурдасгах, удаашруулахыг хүсдэг. Эсвэл бүр хэд хэдэн хэсэгт хуваах шаардлагатай болдог. Яг үүнтэй адил Помодоро техник нь бүтээмжийг нэмэгдүүлхийн тулд цагийг тодорхой схемийн дагуу хувааж анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг аргачлал юм. Дөч орчим жилийн өмнө үүссэн энэхүү аргачлалын ажиллах гол зарчим нь цаг хугацааг системтэйгээр багцалж хоосон цаг үүсгэхгүй байх юм. Хэрэв та цагийн зохион байгуулалтаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол энэ аргыг туршаад үзээрэй.
Хамгийн түгээмэл 25 мин -5 мин аргачлалыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар танилцацгаая.
Алхам 1: Юун түрүүнд анхаарал сарниулах зүйлсээ өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Үүнд утсаа чимээгүй төлөв дээр тохируулах, ширээгээ эмхэлж цэгцлэх, яаралтай ажлуудаа зохицуулах зэрэг багтана.
Алхам 2: Үүний дараа цагаа 25 минут дээр тааруулан анхаарлаа төвлөрүүлж эхлээрэй. HabiDo дээр төвлөрөх дадал гэх мэтээр өөрийн хүссэн нэрээр дадлаа нэрлэн, төвлөрөх хугацаагаа тохируулан дадлаа өдөр бүр хийхээр төлөвлөгөө үүсгэн хэвшүүлж эхлээрэй. Мөн Юүтүб дээрх помодоро техник бүхий бичлэгүүд ашиглах эсвэл pomofocus.io вэбсайтыг ашиглах боломжтой юм.
Алхам 3: Анхаарлаа 25 мин төвлөрүүлж чадсан бол 5 мин өөрийгөө амраагаарай. Ингэхдээ аль болох ширээнээсээ босч халуун бүлээн зүйл уух, биеийнхээ чилээг гаргах зэргээр амрахыг хичээгээрэй.
Алхам 4: Дээрх шатлалаар 3 эсвэл түүнээс дээш хүссэн давтамжаараа ашиглах боломжтой. Гэхдээ өөрийгөө хэт ачааллуулж ядралт үүсгэхээс зайлсхийгээрэй.
Помодоро техник нь танд анхаарлаа төвлөрүүлэх дадлыг хэвшүүлэхэд туслах болно. Хэрэв 25 минутын техник хэтэрхий амархан санагдвал 45 минут болгон ихэсгэж амрах хугацаагаа 10 болгоорой.