Талархал гэдэг бол амьдралдаа сэтгэл хангалуун байх, өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ойлгох, өөрийнхөө болон бусад хүний үнэ цэнийг мэдрэх мэдрэмжийг хэлнэ. Бид сэтгэл зүйн хувьд уналтад орсон үедээ талархахаа умартдаг шиг талархахаа больсон үед бидний сэтгэл ханамж буурч эхэлдэг. Тэгвэл бид юунд талархах хэрэгтэй вэ?
Юун түрүүнд та өөртөө талархаарай. Өнөөдрийг хүртэл өөрийнхөө биеийг хайрлаж, халамжилж ирсэнд нь, амьдралдаа томоохон зорилгуудыг тавьж түүндээ хүрэхийн тулд үргэлж хичээж байсандаа талархаарай. Үүний дараа хамгийн халуун дотно мэдрэмжүүдийг өгдөг гэр бүлдээ, өсөж дэвжих боломж олгодог ажилдаа, үргэлж хажууд чинь дэмжиж байдаг найзууддаа талархаарай.
Талархал гэдэг бол танаас юу ч хорогдуулахгүй хэр нь танд сэтгэл ханамжийг өгч, аз жаргалыг мэдрүүлдэг хүчтэй билээ.