Байнгын дасгал хөдөлгөөнтэй байх нь биеийн эрүүл мэндэд нэн чухлаас гадна сэтгэцийн хувьд ч эрүүл байхад эерэг нөлөөтэй. Усанд сэлэх нь бусад дасгал хөдөлгөөнүүдтэй харьцуулахад бие болон сэтгэл зүйн эрүүл байдлыг цогцоор нь хангадаг давуу талтай. Усанд сэлэх нь бие махбодыг амрааж алжаал тайлж, тайвшруулахаас гадна шинжлэх ухаанаар батлагдсан дараах эерэг өөрчлөлтүүдийг сэтгэл зүйд авчирдаг:
Эндорфин ялгаруулдагСэлэх нь бусад дасгал хөдөлгөөнүүдийн адил таны тархинд эндорфин ялгаруулдаг. Эндорфин нь байгалийн эерэг, аз жаргалын мэдрэмж төрүүлдэг даавар юм.
Стресс багасахСүүлийн үеийн судалгаагаар сэлэх нь бусад дасгал хөдөлгөөнүүдээс ялгаатай нь стрессийг илүүтэйгээр бууруулдаг гэж үзэж байна. Цаашлаад хулгана дээр хийсэн туршилтаар сэлэх нь архаг стрессийн үед устдаг тархины хэсэгт шинэ эс үүсгэдэг болох нь ажиглагдсан байна.
Тайвшруулах нөлөөУсанд сэлэх нь бие махбод, оюун санааг тайвшруулдаг ба түгшүүрийг бууруулдаг байна. Зарим тохиолдолд саун, усан бассейн нь усан дотор сонсогдохоор тайвшруулах дуутай байвал бүр ч үр дүнтэй ажээ.
Тархины үйл ажиллагааг сайжруулахСудалгаагаар зөвхөн усан дотор байснаар хүний тархины цусны эргэлт, хангамж сайжирдаг болох нь батлагдсан байна. Энэ нь танин мэдэхүй, ой тогтоолт, сэтгэл санааны зохицуулалт гээд олон талын эерэг нөлөө үзүүлдэг.
Нойрсуулах нөлөөУсанд сэлэх нь нойрыг нэмэгдүүлэх гайхалтай арга бөгөөд ингэснээр эргээд стрессийг багасгахад тусална. Өдрийн турш шаргуу ажиллаж, маш их энерги зарцуулсан биеэ усанд сэлж амрааж чадвал та илүү бат бөх унтах болно.