Хувийн хөгжлийн ном, нийтлэл, мэдээнүүд бидний хүсэл болон тууштай бус зан чанарууд дээр тулгуурласан байдаг гэдгийг та анзаардаг уу. Өөрөөр хэлбэл бидний хүсэл хязгааргүй боловч түүнийхээ төлөө бид тэвчээртэйгээр хөдөлмөрлөж чаддаггүй. Тийм ч учраас хүн төрөлхтөн ид шидэд хамгийн их дуртай байдаг. Гэхдээ тууштай байдал, тэр дундаа өөрийн шийдвэртээ тууштай байх нь бидний зорилгодоо хүрэх хамгийн гол түлхүүр болдог. Тэгвэл хэрхэн шийдвэр гаргаж, хэрхэн тууштай байх вэ?
Шийдвэр гаргалтыг “дүгнэлтэд тулгуурласан” эсвэл “төсөөлөлд тулгуурласан” гэсэн хоёр төрөлд хувааж болох юм. Нөхцөлд тулгуурлан шийдвэр гаргадаг хүмүүс асуудлыг олон талаас нь дүгнэн шинжилж өөрт тохирох зөв хувилбарыг сонгодог бол төсөөлөлд тулгуурладаг хүмүүс хамгийн хүсэмжит хувилбарыг сонгодог. Энэ хоёр шийдвэр гаргалтын хамгийн том ялгаатай шинж нь гаргасан шийдвэртээ тууштай байх.
Төсөөлөлд буюу хүсэмжит байдлаар шийдвэр гаргасан хүмүүс:
Мэдээж хэрэг оновчтой шийдвэр гаргах нь хэцүү. Гэхдээ гаргасан шийдвэртээ үнэнч байснаар л бид үр дүн гаргаж чадна. Таны шийдвэр зөв эсвэл буруу байх нь сонголт хийхэд бус харин сонголтоо даган мөрдсөн эсэхээс л хамаардаг гэсэн үг. Сэтгэл зүйн судалгаагаар өөрийн шийдвэртээ үнэнч байдаг хүмүүс нь хэд хэдэн нийтлэг шинжтэй байдаг нь анзаарагдсан. Эдгээр нь: