Хооллолт гэдэг угтаа дуртай хүссэн юмаа иднэ гэхээс илүүтэй бие махбодынхоо эд эс бүрийг хооллож, шим тэжээлээр хангах замаар илүү эрүүл биетэй байж, ингэснээрээ илүү чанартай урт наслах тухай л юм. Бидэнд эрүүл хооллох тухайд маш олон төрлийн мэдээлэл олдох бөгөөд орчин үед энэ төрлийн мэдээлэл харьцангуй элбэг байгаа тул зөвхөн өдрийн хоолон дээр төвлөрцгөөе.
Өдрийн хоол яагаад идэх хэрэгтэй вэ?
- Хоол бидэнд зарцуулах эрч хүчийг нөхөж өгч байдаг. Энэ утгаараа өдөр хоол идсэнээр үдээс хойшийн бүтээмж тасалдахгүй байх боломжтой
- Өдрийн хоол идэхгүй байснаар орой хэт их идэх, эсвэл харих замдаа хоолноос өөр зам зуурт идэх шим тэжээлгүй элдэв бүтээгдэхүүн авахад хүргэдэг байдлыг бууруулна
- Өдрийн хоол идсэнээр ажлаасаа түр завсарлага авч тархиа сэргээх, хүмүүстэй ярилцаж нийгмийн харилцаанд орох зэрэг сэтгэл санааг сэргээхэд тустай үйлдлүүд рүү түлхдэг
- Бодисын солилцоо идэвхтэй хэвээр байхад нөлөөлөх бөгөөд үүний тулд өдрийн хоолондоо аль болох үр тариа, уураг, ногоо, жимс жимсгэнэ, сүүн бүтээгдэхүүн зэргийн хосолмол идэх нь зүйтэй гэж үздэг. Мэдээж хэрэг дан чихэрлэг зүйлс өдрийн хоолондоо идвэл нүүрс ус л биедээ авахаас биш эслэг, уургаа нөхөж чадахгүйд хүрнэ