Зөвлөмж

Өдрийн эргэцүүлэл хийхийн эерэг нөлөө ба хэрхэн хэвшүүлэх вэ?

Written by HabiDo | 13/10/21 01:42

Эргэцүүлэл нь биднийг өнгөрсөнтэйгөө холбогдох гүүр юм. Өдөр тутамдаа эргэцүүлэл хийж, тухайн өдрийн талаар цаашлаад өөрийн ажил болон амьдралаа тогтмол эргэцүүлэх нь өөрийгөө хаашаа явж байгааг илүү тодорхой харахад туслах юм.

Өдөр тутамдаа эргэцүүлэл хийхийн ач холбогдлууд:

  • Өөрийгөө болон өөрийн гаргаж буй үйлдлүүлийг илүү гүнзгий ойлгох
  • Өөрийгөө илүү сайн удирдах 
  • Өөрийгөө хэрхэн харах, тодорхой нөхцөл байдлыг хэрхэн мэдрэх мөн эцэст нь хэрхэн хариу үзүүлэх зэрэгт тань нөлөөлж, өөрчлөлт бий болгох ундсийг тавина.

Өдрийн эргэцүүлэл хэрхэн хийх вэ?

Өдрийн эргэцүүлэл хийх тийм ч хэцүү биш ба таньд ердөө бодлоо буулгах цаас, үзэг  эсвэл утсан дээрх тэмдэглэл хийх аппликейшн байхад л хангалттай. Тэмдэглэл хөтөлснөөр өөрийн өмнөх эргэцүүллийг харан дүгнэлт хийхэд илүү хялбар болох юм. Өдрийн төгсгөлд эсвэл боломжтой аль нэг цагт эргэцүүлэл хийн тэмдэглэл хөтөлснөөр илүү хялбар санагдан дадал тогтох үндэс тавигдана. 

Жишээ болгон дараах хэдэн асуултуудыг өөрөөсөө асуухыг санал болгож байна:

  • Надад одоо ямар мэдрэмж төрж байна? Яагаад ингэж мэдрэгдэж байна вэ? 
  • Одоо байгаа нөхцөл байдлаа сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? 
  • Би юунаас айдаг вэ? Би яагаад өөртөө саад болох үйлдлүүдийг хийгээд байна вэ? 
  • Энэ зүйл намайг тавгүйтүүлж буй шалтгаан нь юу вэ? 
  • Хэрвээ одоо итгэж байгаа итгэл үнэмшлийнхээ эсрэгээр нь хийвэл юу болох вэ?  Миний амьдрал ямархуу харагдах бол? зэргээр өөрөөсөө олон асуултуудыг асуух нь өөрийнхөө талаар илүү ойлгоход алхам алхмаар урагшлуулах юм. 

Хэрвээ таньд олон асуултуудад хариулах хэцүү санагдаж байгаа бол багаас эхэлж өдөрт нэг асуултад,  ердөө нэг өгүүлбэрээр хариулж эхлээрэй.  Мөн утсан дээрээ сануулга тавих, эсвэл өөрт байнга харагддаг газартаа сануулга наах нь таныг мартахаас сэргийлнэ.

Өнөөдрийн өөрөөсөө асуух асуулт тань юу байх вэ?