Арьс болон сэтгэл зүйн байдал нь хоорондоо уялдаатай байдаг гэдгийг та мэдэх үү?
Стресс бухимдал нь арьсыг улайх, хөлрөх шалтгаан болдог бол цаашлаад удаан хугацаанд энэ байдал даамжирвал дархлааны үйл ажиллагааг бууруулж батга, нүхжилт, үрчлээ үүсэхэд нөлөөлдөг. Харин эсрэгээрээ арьсны асуудалтай байх нь өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжийг бууруулж, түгшүүрийг нэмэгдүүлж, цаашлаад сэтгэл гутралд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн шинэ ажилд орох, шинэ хүмүүстэй танилцах зэрэг нийгмийн харилцаанд ороход хүндрэл үүсгэдэг.
Иймд өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд болон арьсаа халамжлах хамгийн энгийн аргуудаас дурдбал:
Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхӨөрийгөө байгаагаар нь хүлээн авч хайрлах нь бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Тогтмол арьсаа арчлахӨөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнүүдээр тогтмол арьсаа арчлах нь өөрийгөө хайрлаж буй хэрэг юм шүү. Харин тохирсон бүтээгдэхүүнээ сонгохдоо мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй гэдгийг санаарай.
Агаар салхинд алхаж, тайвшрахАгаар салхинд гарах нь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж арьсыг тайвшруулахаас гадна өөрийн байгаа байдал болон эргэн тойрноосоо сэтгэл ханамжийг мэдрэхэд тусалдаг.
Эрүүл хооллолтАнтиоксидант болон витамин ихээр агуулсан хоол хүнс болох жимс, ногоо, эрүүл уураглаг хүнсний бүтээгдэхүүнүүд нь арьсыг эрүүл, өнгөлөг болгоход нөлөөлдөг.
Нүүрэндээ хүрэхээс татгалзНүүрэндээ хүрэх үед гарт байгаа бохирдол арьсруу дамждаг. Тиймээс аль болох нүүрэндээ хүрэхээс татгалзаж, хүрэхээр бол гараа заавал угааж байгаарай.
Долоо хоног бүр ор дэрний уутаа угааж, сольж байгаарайХэрэв арьсны асуудалтай бол ор, дэрний уутыг 5-7 хоног тутам угааж хэвшээрэй.
Ус сайн уухӨдөрт хангалттай хэмжээгээр ус уух нь түгшүүрийн хэмжээг бууруулж арьсыг тань улам илүү чийглэг, толигор зөөлөн болоход нөлөөлнө.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийхДасгал хөдөлгөөн хийх нь цусны эргэлт болон эсийн үйл ажиллагааг сайжруулж, ядаргааг тайлдаг. Улмаар эсийн үйл ажиллагаа сайжирснаар арьс илүү уян хатан, чанга болж үрчлээ үүсэхээс сэргийлдэг байна.