Зөвлөмж

Арьсаа чийгшүүлэх нь

Written by HabiDo | 22/05/23 12:30

Хайлтын системд “Hydrating skin care” буюу чийгшүүлэх арьс арчилгаа гэсэн хайлт 2022 оны эхэн үеэс даруй 86 хувиар өсжээ. Арьсаа чийгшүүлэх нь та ямар ч төрлийн арьстай бай арьс арчилгааны хамгийн чухалд эрэмбэлэгдэнэ.

Арьсны хамгийн гадна талын давхарга болох эпидерми нь бие махбодыг хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс хамгаалах, тэр дундаа ус чийгээ алдахаас хамгаалах хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг. Өнгөн хөрсний хамгийн гаднах давхарга болох эвэрлэг давхарга нь арьсны барриерыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьс хуурайших үед эвэрлэгийн давхарга гэмтэж, арьсны хамгийн гадна талын давхарга гэмтсэнээс чийг алдагдаж, арьсны уян хатан чанар алдагдана. Үүнээс үүдэж бидний арьсанд батгашилт, нүхжилд, хөгшрөлт гээд арьсны олон асуудлууд бий болдог.

Тослог арьстай байх нь арьс хуурайшихгүй гэсэн үг огт биш юм. Тослог арьсны барриер маш амархан алдагддаг тул арьсны чийгийг хадгалахад улам бүр хэцүү болно. Арьснаас чийг алдагдах тусам арьс байгалиараа өөрийгөө зохицуулахын тулд тос ихээр ялгаруулж эхэлдэг. Иймээс арьсанд шаардлагатай чийгшлийг хангалттай өгөх, түүнийгээ хадгалж, түгжих нь чухал юм.

Чийгшүүлэх дадал-д заавал орох арьс арчилгааны бүтээгдэхүүн бол тоник юм. Ихэнх хүмүүс тоник хэрэглэх энэхүү алхмыг алгасдаг нь арьс арчилгааны бүтээгдэхүүний үр дүнг бууруулах гол шалтгаан болдог. Арьсаа цэвэрлэсний дараа арьсанд үлдсэн бохирдлыг бүрэн цэвэрлэх, арьс арчилгааны дараагийн бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжтой Ph орчныг бүрдүүлж өгөх суурь бол тоник байдаг. Тоникгүйгээр ямар ч сайн чийгшүүлэх серум, ампуль, тос хэрэглэсэн үр дүн багатай байдаг.

Чийгшүүлэх дадлын нэгдүгээр алхам бол нүүрээ цэвэрлэж угаасны дараа тоникыг хэрэглэж хэвших явдал юм.

Тэгвэл хоёрдугаар алхам нь өөрт тохирсон чийгшил өгөх сайн найрлагатай эссэнс, серум эсвэл ампуль тогтмол хэрэглэж дадах.

Гуравдугаар алхам. Хангалттай сайн чийг өгөх бүтээгдэхүүнээ хэрэглэсэн бол гадуур нь бүрхүүл үүсгэж чийгээ алдахгүйн тулд чийг түгжих cream, гелен бүтээгдэхүүн хэрэглэнэ. Арьсны онцлогоос шалтгаалаад өөр өөр байх хэдий ч зуны улиралд усан суурьтай тосыг хэрэглэх нь тохиромжтой.

Эдгээр 3 алхмын аль нэгийг орхигдуулдаг бол та яг одоо орхигдуулдаг алхамдаа тохирсон бүтээгдэхүүн сонгон авч арьс арчилгаандаа хэрэглэж дадаарай. Эхний элжинд арьсаа чийгшүүлэх цөөн хэдэн бүтээгдэхүүнийг тууштай хэрэглэн үр дүнд хүрсний дараа та өөрийн арьсны бусад асуудалдаа тохирсон бүтээгдэхүүнээ өглөө эсвэл оройн арьс арчилгаандаа нэмэлтээр хэрэглэхийг зөвлөж байна.

Арьсаа гаднаас нь буюу гоо сайхны бүтээгдэхүүнээр хэрхэн чийгшүүлэхийг авч үзсэн бол одоо дотроосоо ЧИЙГШҮҮЛЭХ ДАДАЛ буюу УС УУХ нь таны арьсны эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг дадал учир энэхүү чийгшүүлэх дадлын хэрэгжүүлэхдээ HabiDo дээр ус уух дадлыг ч мөн идэвхжүүлээрэй 🧡