Зөвлөмж

Бидний биологийн цаг

Written by HabiDo | 13/09/21 03:16

Бид гүн болон гүехэн нойрны хэмнэлүүдийг дамжин нойрсдог.  Гүн нойрны үед тархинд байгаа хэрэггүй мэдээллийг хааж, тархийг амраадаг. Гүехэн нойрсолтын үед шилжсэний дараа хүн зүүдэлдэг бөгөөд гүехэн нойрсолт нь хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байдаг аж.

Зарим хүмүүс эрт унтаж, өглөө эрт сэрдэг бол зарим нь орой унтаж өглөө хожуу босдог. Энэ нь бидний биологийн онцлогтой холбоотой. Гэхдээ бидний нойрны хэмнэл нас ахих тусам өөрчлөгдөж байдаг. 

Нойрны талаарх өрөөсгөл ойлголтуудын нэг нь олон цаг унтаж байвал сайн гэх бодол. Гэвч яг үнэндээ олон цаг биш харин чанартай нойрсох нь бидэнд илүү хэрэгтэй билээ. 

Үүний тулд унтахын өмнө ухаалаг төхөөрөмж болон лед гэрлээ унтраах, тогтмол цагт орондоо ордог байх, унтахаас өмнө хүнд хоол идэхгүй байх, хорт зуршлаас хол байх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг эрүүл амьдралын хэв маягийг өөртөө суулгах хэрэгтэй юм.