Зөвлөмж

Бүжиг бол мэдрэмжийн илэрхийлэл

Written by HabiDo | 19/12/22 04:04

Бүжиг бол биеэ хөдөлгөнгөө өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлж болох гайхалтай нэг арга юм. Хөгжмийн аянд биеэ хөдөлгөх нь тархинд аз жаргалын дааврыг нэмэгдүүлж, стрессийг бууруулан бидний сэтгэл хөдлөл, оюун ухаан болон харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг.

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Бүжгээр дамжуулан шинэ хөдөлгөөн, ур чадварт суралцан өөрийгөө үнэлэх үнэлэмж болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

Шинэ найз нөхөдтэй болоход тусална.

Бүжгийн сургалтад явах эсвэл хүмүүстэй хамт бүжиглэх нь бусадтай харилцаа холбоотой байхад түлхэц үзүүлэх ба бусадтай ярилцаж, хамтдаа хөгжилтэй зүйлсийг хийж цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь таны сэтгэл санааны байдлыг дээрдүүлж ганцаардал, сэтгэл гутрал зэргээс сэргийлж өгдөг байна.

Бат бөх унтаж амрахад тусална.

Сэтгэцийн эмч Кетан Пармар хэлэхдээ "Бүжиглэх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндорфин нь дасгал хийж байх үед ялгардагтай төстэй байдаг бөгөөд бүжиглэх үед булчин чангарч эсвэл чилдэг байна. Ингэснээр бие бүхэлдээ ядарсан мэдрэмж авч хурдан унтахад нөлөөлдөг” гэжээ. Тиймээс өглөө эсвэл оройд бүжгээр хичээллэх нь нойргүйдлээс сэргийлж өдрийн турш эрч хүчтэй сэргэлэн цовоо байлгахад тусална.

Танин мэдэхүйн чадварыг сайжруулна.

Бидний тархин дах цагаан эсийн хэмжээ нас ахих тусам багасдаг нь батлагдсан бөгөөд бүжиглэх нь энэ үйл явцыг удаашруулдаг байна. Цагаан эс нь анхаарал төвлөрөлт, ой тогтоолт зэрэг танин мэдэхүйн чадваруудад нөлөөлдөг ба бүжиглэж байх явцдаа дараагийн хөдөлгөөнөө бодох зэрэгт анхаарал дээд зэргээр шаарддаг нь танин мэдэхүйн чадвар буурахгүй байхад туслах юм.

Тэгэхээр бүжиглэх нь бие махбод болон оюун санааны хувьд олон ашиг тустай байх нь. Хэрэв та өмнө нь бүжиглэж байгаагүй бол анхны бүжгийн ангидаа ороход бага зэрэг айдас мэдэрч магадгүй ч бүжиглэж эхэлмэгц гайхалтай мэдрэмжүүдийг авах болно.