Зөвлөмж

Гүн төвлөрөл

Written by HabiDo | 13/10/21 01:45

Гүн төвлөрөл гэдэг бол хийж буй ажил юунд ч сатааралгүйгээр амжилттай дуусгах чадварыг хэлдэг ба энэ нь оюуны ажил, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил, өндөр гүйцэтгэл шаардлагатай ажлын үед тохиромжтой байдаг. Нөгөө талд нь гүехэн төвлөрөл гэж байх бөгөөд анхаарал сарнилт ихтэй, зохион байгуулалтын ажилд илүү тохиромжтой горим юм. Зарим хүмүүс гүн төвлөрөл нь уйтгартай зүйл гэж боддог. Гэтэл яг үнэндээ энэ бол бүтээмжээ хоёр дахин ихэсгэх чадварыг хэлдэг. Хэрэв та гүн төвлөрөлт хийж сурвал бага цаг хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллахад суралцах болно. Цаг хугацаа.Хаана ажиллаж байгаагаас үл хамааран өөртөө цагийн хязгаарлалт тавьж сураарай. Төлөвлөгөө.Хийх ажлуудаа эрэмбэлж, төлөвлөгөө гарга. Ингэснээр төвлөрч байх үедээ бусад зүйлсэд санаа зовох нь багасах болно. Орчин. Саад болох зүйлсээс өөрийгөө холдуулаарай. Жишээ нь гар утас, уулзалтууд, дуу чимээтэй орчин гэх мэт