Зөвлөмж

Сэтгэл хөдлөлөө удирдан бүтээмжээ нэмэгдүүлэх нь

Written by HabiDo | 27/01/23 04:02

 

Сэтгэл хөдлөл бол биднийг робот биш харин  хүн төрөлхтөн гэдгийг батлах нэгэн үзүүлэлт билээ. Хэдий тийм боловч бид зарим тохиолдолд сэтгэл хөдлөлөө илүү чанд байлган бүтээмжтэй байх шаардлагатай үеүдтэй тулгардаг. Тухайлбал шалгалтын өмнөх долоо хоногт бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байвч стресс, түгшүүрээс болоод заримдаа төдийлөн сайн бэлдэж чаддаггүй шүү дээ. Чухам үүнийг шинжлэх ухааны олон арван судалгаа туршилтууд өөрсдийн үр дүнгээр нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал бидний бүтээмжийг бууруулж байдаг. Тэр тусмаа академик бүтээмж нь итгэл, бахархал, уур бухимдал, түгшүүр, ичгүүр, итгэл найдваргүй болох болон уйтгар гуниг гэсэн сэтгэл хөдлөлүүдтэй илүүтэй холбогддог.

2011 онд хийгдсэн нэгэн судалгаа (Agnė Matuliauskaitė & Lina Žemeckytė) стресс болон уур бухимдал нь бүтээмжид хэрхэн нөлөөлж байгааг туршилт хийн судалсан байна. 

a.“Стресс - их” болон “Уур-их” тохиолдолд Бүтээмж - бага, зүрхний цохилт - өндөр,  цусны даралт (systolic and diastolic) - өндөр

b. "Стресс - бага” болон “Уур-бага” тохиолдолд Бүтээмж - их, зүрхний цохилт - хэвийн, цусны даралт (systolic and diastolic) - хэвийн 

Хэдий тийм боловч бид бүтээмжээ хэрхэн өөрсдийн сэтгэл хөдлөлөөс ангид байлгах вэ гэдгийг үргэлж өөрөөсөө асууж, аль болох бүтээмжээ тогтвортой байлгах нь чухал юм. Сайхан мэдээ гэвэл сэтгэл судлалын судалгаанууд бидэнд энгийн боловч үндсэн техникүүд аль хэдийн хэлээд өгчихсөн байдаг. Эдгээр нь :

Хэрэв та хэтрүүлэн бодоод байвал тэмдэглэл хөтлөөрэй. HabiDo  дээрх сэтгэл зүйн дадлууд танд тэмдэглэл хийхэд тусална гэж итгэж байна. 

Хэрэв таныг түгшүүр зовоож байвал өөрийн чадах хэмжээнд хамгийн энгийн бясалгалыг хийгээрэй. Үүнд гүнзгий амьсгал авах техник ч мөн багтдаг юм шүү. 

Хэрэв та яагаад ч юм гуниглаад байвал дасгал хийгээд үзээрэй. Дасгалын хүч нөлөөг дутуу үнэлэх хэрэггүй шүү.

Харин стресстээд байвал зүгээр л гараад алх. Ууртай байвал дуртай дуугаа сонс. Залхуу хүрээд байвал утсаа ширтэхээ болиод өмнөх нийтлэл дээр дурдсан “Помодоро техник”-ийг ашиглаад үзээрэй.