Зөвлөмж

Тамхинаас татгалзах сэтгэлийн хүч бидэнд байдаг уу

Written by HabiDo | 20/10/21 09:19

Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл хувь хүний амьдралын буруу хэвшил, зан үйлээс 55-60% нь шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон байдаг.

Хүн төрөлхтний нийтээрээ тэмцэж буй сөрөг зуршлуудын нэг нь тамхи буюу никотины донтолт юм. Тамхи татдаг хүмүүс энэхүү сөрөг зуршлаасаа татгалзахад олон төрлийн алдаатай бодлууд саад болдог, жишээлэхэд тэд тамхи тайвшрахад, сэргэхэд тусалдаг, хоолны дуршил бууруулдаг гэхчлэн хэрэгтэй зүйл мэтээр өөртөө итгүүлж хийсвэр зөвтгөл үүсгэдэг. 

Гэтэл бодит байдал дээр тамхи татах сэдэл нь физиологид үүссэн никотины тэмцэх үүсдэг бөгөөд үүнийг хүн тухайн үеийн сэтгэл хөдлөлтэйгөө холбож хүлээж авдаг. Иймээс тамхи татах зуршил нь сэтгэл зүйгээс хамаардаг гэсэн буруу ойлголттой байдаг нь үүнтэй тэмцэх хүчийг сулруулдаг байна. Хэрэв та тамхи татдаг муу зуршилтайгаа тэмцэх гэж байгаа бол юун түрүүнд өөрт буй алдаатай бодлуудаа өөрчлөх гэж хичээгээрэй. 

Сөрөг дадлаа ялж эерэг дадал хэвшүүлэхэд:

Зорилго үр дүнгээсээ илүү арга зам, давтан хийх үйлдэлдээ төвлөр

Хүн бүр ижил зорилготой боловч хэн нь үйл явцаа алдалгүй хийж, бага гэлтгүй ахиц гаргаж байсан нь л үр дүнд хүрдэг. 

Ямарваа нэг дадал хэвшүүлэхээр шийдсэн бол өөрийн талаарх зарим бодлоо өөрчлөх хэрэгтэй.

Жишээ нь  ном унших дадал хэвшүүлэхдээ та өөрийн “би угаасаа ном уншдаггүй” гэсэн бодлоосоо салж би бол уншигч гэдэг итгэл үнэмшлийг өөртөө суулгаарай.  Хэрвээ та өөртөө итгэж чадвал үйлдлээ тууштай хийж чадах болно.