Зөвлөмж

Тогтмол гүйхийн ач тус

Written by HabiDo | 23/08/21 09:56

Гүйлт бол үр ашиг өндөртэй спортын төрөл юм. Та тогтмол гүйснээр зүрхний өвчлөл, мартах өвчин болон зэрэг бусад өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой. Түүнчлэн стресс буурах, нойрны хэм сайжрах зэрэг давуу талууд үүснэ. 

Зөвхөн эрүүл мэндэд ч бус сэтгэл зүйн хямралаа даван туулахад гүйлт ач холболтой бөгөөд энэ талаар олон судалгаа байдаг. Гүйснээр бидний цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо түргэсэн, стрессийн дааврыг зохицуулах боломжтой болдог. Хэрэв та оюуны ажил эрхэлдэг бол тогтмол гүйснээр таны ажлын бүтээмж нэмэгдэж, сэтгэл санааны байдал сайжрах болно. 

Харин хэт их ачааллаар гүйх нь булчинд сөргөөр нөлөөлж биеийг гэмтээж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв та анх удаа гүйж байгаа бол долоо хоногт 2-4 удаа, 20-30 минутаар гүйх нь тохиромжтой юм