Зөвлөмж

Ус уух нь сэтгэл гутралаас сэргийлэх ач тустайг та мэдэх үү?

Written by HabiDo | 20/01/23 03:59

Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах маш олон арга байдгаас бидний өдөр тутамдаа хэрэгжүүлж болох хамгийн энгийн арга бол ус уух юм. Хүний биеийн бүхий л үйл ажиллагаанд ус оролцдог бөгөөд тархины үйл ажиллагаанд ч бас ус ихээхэн чухал үүрэгтэй.

Тархины 73% байдаг, тэгэхээр ус уухгүй удаан явах нь тархинд ямар сөрөг нөлөөтэйг та гадарлаж байгаа байх. Ус уухгүйгээр удаан явах, шингэний дутагдалд орох нь сэтгэл түгшилтийг нэмэгдүүлэх, тархины үйл ажиллагааг удаашруулах, сэтгэн бодож чадахгүй байх, толгой өвдөх, эрч хүчийг бууруулах зэрэг сөрөг талуудтай байдаг байна. Олон судалгаа ус уух нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан, гэхдээ ус уух нь таны сэтгэл зүйн тулгамдсан асуудал ор мөргүй алга болгоно гэсэн үг биш юм. Харин аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх, асуудлыг даамжруулахгүй байх тал дээр тустай байдаг гэнэ. Иймд ус уух нь та бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг болохыг харцгаая.

Шингэний дутагдалд орох нь анхаарал сарниулдаг.

Калифорнийн их сургуулийн хийсэн судалгаагаар удаан хугацаанд ус уухгүй явах нь анхаарал төвлөрөлтийг бууруулж ажлын бүтээмжийг багасгаж байсан ба ажлын орчиндоо шингэн зүйлийг хангалттай хэмжээнд уух нь нозоорохоос сэргийлж ажлаа бүтээмжтэй хийхэд нэмэртэй байдаг аж.

Стресс бухимдлыг бууруулна.

Илүү их ус таныг аз жаргалтай болгоно. Тогтмол ус уух нь биеийг тайвшруулж, булчингуудыг суллан огцом стресс, уур бухимдлын эрчмийг бууруулдаг болох нь тотоогджээ. 

Сэтгэл гутрал, түгшүүрт өртөх магадлалыг бууруулна.

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар хангалттай хэмжээнд ус уудаг хүмүүс нь өдөрт ганц аяга ус уудаг хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутрал болон түгшүүрт өртөх магадлал нь харьцангуй бага байсан байна.

Зөнөх өвчнөөс сэргийлнэ.

Ус уухгүй байснаар тархины үйл ажиллагаа доголдож, зарим хүнд тохиолдолд ой тогтоолт муудах, сэтгэн бодох чадвар буурах зэрэг эрсдэлтэй байдаг бөгөөд их ус уух нь тархиа тэжээж буй нэг хэлбэр юм. 

Тиймээс ус ууж тархины үйл ажиллагаа дэмжихийн дээр сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй.