Зөвлөмж

Ус уухын ач тус

Written by HabiDo | 13/09/21 03:16

Ус уух нь хүний бие махбодод ямар ашиг тустай, ямар нөлөө үзүүлдгийг бид бүгд мэддэг. Харин ус уух нь таны сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг та мэдэх үү?

Судалгаагаар хангалттай хэмжээгээр ус уух нь сэтгэл гутрал болон түгшүүрийн эрсдэлийг бууруулдаг болох нь батлагдсан ба туршилтад оролцогчдын хувьд хамгийн бага хэмжээгээр ус уусан оролцогч бусад оролцогчдоосоо сэтгэл гутрал болон түгшүүрийн эрсдэл нь хоёр дахин их байсан байна. Ус уух нь сэтгэл хөдлөлийн хувьд тайвшрах, өөрийгөө хянахад тусалдаг тул ус уух гэсэн энгийн арга ашиглан бид илүү тайван байх боломжтой. 

Багахан зэргийн шингэний дутагдал ч гэсэн хүний сэтгэл санааны байдал, эрч хүч, сэтгэн бодох чадварт нөлөөлдөг байна. Энэ нь зөвхөн хүний өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна, толгой өвдөх, ядарч сульдах болон анхаарал төвлөрөлтөд ч нөлөөлдөг байна. Тархины 75% нь шингэн бүтэцтэй ба энэ нь бие махбодод шингэн хангалттай байх үед шим тэжээл, бодисын солилцоо илүү үр дүнтэй байдаг. 

Усны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь таны биед үзүүлдгээс ялгаагүй чухал нөлөөг таны оюун ухаанд үзүүлдэг байна. 

Та зөвхөн илүү их ус хэрэглэснээр таны аз жаргал нэмэгдэх нь гарцаагүй тул та усаа хангалттай хэмжээнд зөв зохистой сайн ууж хэвшээрэй!