Бидний бие организм байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой. Тэр ч утгаараа байгаль дээрх дасгал хөдөлгөөн бидэнд илүү таатай сэтгэгдэл төрүүлж, эрүүл мэндэд үр нөлөө ихтэй байдаг.
Харвардын эрүүл мэндийн судалгаанууд “Байгаль дахь сэтгэл заслын эмчилгээ” нь стресс болон түгшүүрийн эмгэгт үзүүлэх үр ашиг нь өндөр байгааг баталсан байна. Энэ нь бид байгальд алхахдаа харах, сонсох, үнэрлэх, хүртэх зэрэг таван мэдрэхүйгээ илүү ажиллуулдагтай холбоотой. Ууланд алхах үедээ бид сөрөг бодлуудыг бага боддог бөгөөд өвс, ногооны өнгө нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг.
Ууланд алхах нь эрүүл мэндийн хувьд биеийн жин бууруулах, цусан дахь сахрын хэмжээг бууруулах, зүрхний шигдээснээс сэргийлэх, цусны даралт бууруулах зэрэг давуу талуудтай. Ууланд алхахыг амьдралынхаа хэвшил болгосноор та эрүүл мэнд, сэтгэл зүй түүнчлэн ажлын бүтээмждээ хийж буй томоохон хөрөнгө оруулалт байх болно.