Зөвлөмж

Хэрхэн ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх вэ?

Written by HabiDo | 10/06/22 08:49

Ажлын байран дээрх бүтээмж гэдэг нь хамгийн бага цаг хугацаа, хүчин чармайлтаар зөв аргаар ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ажлын бүтээмжээ нэмэгдүүлнэ гэдэг нь илүү ухаалгаар ажиллах арга барилыг хэлж байгаа юм.

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх аргуудаас дурдвал:

1. Ухаалаг утаснаасаа холдох

Ухаалаг утаснаасаа холдох замаар үр ашгаа нэмэгдүүлээрэй. Уулзалтын үеэр бичгээр тэмдэглэл хөтөлж, бодол санаа тань илүү чөлөөтэй урсаж байгаа эсэхийг анхаараарай.

2. Үгүй хэлж сураарай

Танд үнэхээр чухал үүрэг ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлж, үр ашиггүй зүйлсэд “үгүй” гэж хэлж хэвшээрэй.

3. Төвлөрөхөд туслах өөрт тохирох техникийг эзэмших

Өөрт тохирох төвлөрөх техникийг эзэмших нь ажлын бүтээмжийг ихээхэн дээшлүүлэх ба хамгийн эхлээд туршиж болох “Помодоро” техникийг танилцуулж байна. 25 минут яг нэг зүйл дээрээ гүн төвлөрөн ажиллаж 5 минутын завсарлагаа авах гэсэн 30 минутаас бүрддэг ба 4 хэсэг бүрд 15-30 минутын их завсарлагаа авдаг. Тухайн хийж буй ажил болон зарцуулах хугацаанаасаа шалтгаалан хэсгүүдээ хуваах боломжтой байдаг. Бид ихэнхдээ олон зүйл дээр төвлөрөн яг нэг ажлаа дуусгаж чадахгүй байх, хойш нь тавих, сүүлчийн хугацаагаа сунгах хэрэг гарах гээд л сунжруулаад л байх үе бишгүй л байдаг. Иймд ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор яг тодорхой хугацаанд гүн төвлөрөн, амралт, дасгал хөдөлгөөнөө ч дундуур нь хийн зөвөөр зохицуулахад тань Помодоро техник туслах болно. 

Өөртөө үнэнч байж хийх ажлуудаа төлөвлөн хэсгүүдэд хуваагаад Помодоро техникээр хэрэгжүүлж үзээрэй.