Зөвлөмж

Хэрхэн бодол болон мэдрэмжээ эергээр цэгцлэх вэ?

Written by HabiDo | 13/10/21 01:42

Хүн дунджаар өдөрт 60,000-80,000 зүйл боддог ба эдгээр бодлуудаас хэд хэдэн мэдрэмжүүд үүсдэг. Бидний ихэнх бодлууд өдөр тутмын амьдралд хор хөнөөлгүй байдаг. Гэхдээ зарим бодол, мэдрэмж бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Бодлоо цэгцлэх маш энгийн хэдхэн аргаар бид ерөнхий сэтгэл санааны байдал болон түүнээс гарж ирж болзошгүй тогтворгүй байдлыг хянаж болно.

  1. Завсарлага ав. Танд хянахад бэрх бодол, мэдрэмжид үүссэн үед хийж болох нэг энгийн бөгөөд үр дүнтэй арга бол завсарлага авах юм. Түр хугацааны завсарлага авч өөрийн анхаарлаа аль болох сайхан  зүйлсэд хандуулж, өөрт, таны амьдралд байгаа сайн сайхан зүйлст талархаарай. Ийнхүү завсарлага авсны дараа эргээд бодлоо цэгцлэхэд мэдрэмждээ хэт автсан шийдвэр гаргахгүй байхад тусалдаг.
  2. Бодлын цагтай болоорой. Өдөрт тодорхой нэг цагт, нэг үед л санаа зовох, бодох зүйл байвал боддог байх нь өдөржин сөрөг бодол, мэдрэмжтэй байхаас зайлсхийхэд тусална. Өөрөөр хэлбэл тухайн төлөвлөсөн бодлын цагтаа л бодоод өөр бусад цагаар чухал ажлуудаа амжуулаарай.
  3. Бодол, мэдрэмжээ цэгцлэх аргыг сонго. Энэ арга нь өөрийн бодлоо цаасан дээр юм уу өөр ямар нэг зүйл рүү шилжүүлэх, буулгах юм. Бодлоо буулгах аргуудаас дурдвал: дэвтэр, гар утсан дээрх тэмдэглэлийн апп, дуу хураагуур гэх мэт. Та ямар ч хэрэгслийг сонгосон бай, түүнийгээ бодитоор мэдрэх боломжтой  байх нь чухал юм шүү. Тэгвэл та илүү тодорхой дүгнэлт хийх, өөрийн бодол санааны учрыг олоход тустай.