Зөвлөмж

Хэрхэн тухайн сараа дүгнэн бичих вэ?

Written by HabiDo | 13/10/21 01:45

Өөрийн зорилго, зуршил, ахиц дэвшлийг тогтмол хянах нь шилдэг гүйцэтгэх захирлуудаас авхуулаад уран бүтээлчид, зохиолчид, эрдэмтэн судлаачид хүртэл ашигладаг бүтээмжийн супер арга юм. Таны амьдралын идэвх, анхаарал, аз жаргалыг нэмэгдүүлдэг чухал нэгэн хүчин зүйл нь чухал ажлууд дээрээ тогтмол ахиц дэвшил гаргаж байгааг харах явдал юм. 

Тиймээс та тогтмол дүгнэлт тоймоо бичиж байх хэрэгтэй: Долоо хоногийн дүгнэлт нь таныг эмх цэгцтэй, анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг бол сар бүрийн тойм нь таны урт хугацааны зорилгыг тусгах хүчтэй хэрэгсэл болдог юм. Сарын дүгнэлтийн бичихэд олон цагийг зарцуулах шаардлагагүй. 

Сарын дүгнэлт тайланд өнгөрсөн сард болсон чухал бүх зүйлсийг жагсаан бичнэ.

Энэ нь зөвхөн таны ололт амжилт байх албагүй.

Өнгөрсөн сард хийсэн гурван шилдэг зүйлээ дүгнэж хараарай.

Жишээ нь таны хувийн хамгийн чухал үйл явдал, таны мэргэжлийн хамгийн том амжилт, таны сурч мэдсэн хамгийн үнэ цэнтэй сургамж гэх мэт. 

Түргэн хугацааны үнэлгээ хийгээрэй.

Та сарын эхээр та ямар зорилготой байсан бэ? Та үнэндээ цагаа хэрхэн өнгөрөөсөн бэ? Энэ хоёрын хооронд хэр их зөрүү гарсан бэ гэдэг дээр дүгнэлтээ хийгээрэй. 

Сарын дүгнэлтийн зорилго бол цагаа хэрхэн өнгөрөөсөн, хамгийн түрүүнд чухалчилж эрэмбэлсэн зүйл, шинээр гарч буй шинэ зуршил, өөрчлөлт, хэвшмэл байдлын талаар шударга дүр зурагтай болох явдал юм.