Зөвлөмж

Хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөе

Written by HabiDo | 13/10/21 01:44

Та хүүхэдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэх нь таны хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлөхөөс гадна тэдэнтэй эерэг дотно харилцаатай болоход туслах нэгэн арга юм. Цагийг зугаатай өнгөрүүлнэ гэдэг заавал хол аяллаар явах, үнэтэй бэлэг зэрэг байх албагүй. Зүгээр тэдэнтэй цагийг үр ашигтайгаар хамтдаа өнгөрүүлэх нь чухал. Танд хүүхэдтэйгээ хамт хийж болох зугаатай үйл ажиллагаануудаас санал болговол:

 

  1. Тоглоом тогло.

Хүүхдийн тоглоом гэхээр танд чихмэл бамбарууш, машин, барби зэрэг санагдаж магадгүй гэхдээ гол нь хүүхэд тоглонгоо хөгждөг гэдгийг санаарай. Хүүхэдтэйгээ хамт тоглож наадах гэдэг нь таны өөрөө хүүхдэдээ анхаарал халамж тавьж буйн нэг илрэл болдог. Хүүхдээр тоглоомыг удирдуулж, дагаж хамт тоглоорой. Энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүүхэд болон эцэг, эхийн харилцаа холбоог улам бататгаж өгдөг.

  1. Хамт гэрийн ажил хий

Өөдрөг цоглог дуу тавиад хүүхдүүдтэйгээ хамт зарим гэрийн ажлаа хамтдаа хийгээрэй. Энэ нь хөгжилтэй байхаас гадна гэрийн ажилд туслах нь таны хүүхдэд бардам, хариуцлагатай мэдрэмж төрүүлэх болно.

  1. Хамт салхинд гар

Хамтдаа гадаа гарч, цэвэр агаар амьсгалж, хоорондоо ярилцаад, дасгал хий. Маш энгийн мэт боловч их үр дүнтэй арга юм шүү.

  1. Хамт хоол хийх

Хүүхдүүдтэй хоол хийх нь олон эерэг давуу талтай байдаг. Гал тогоонд хамт цагийг өнгөрөөж, шинэ дурсамж үлдээж, үр дүнд нь амттай зүйл идэх болно.

  1. “Өдөр юу хийсэн бэ?”

Та хэчнээн ядарсан, стресст орсон байсан хамаагүй таны хүүхэд энэ талаар ямар ч ойлголтгүй байдаг. Харин тэдний мэдэж байгаа зүйл бол ээж, аав нь гэртээ эргэж ирсэн бөгөөд болсон бүх зүйлийн талаар тэдэнтэй ярилцахыг тэсэн ядан хүлээж байдаг. Тиймээс хүүхдүүддээ өөрсдийнх нь өдрийн талаар хуваалцах боломж олго. Тэднээс тухайн өдрийнх нь талаар асууж, юу тэднийг аз жаргалтай болгосныг, бас таныг юу аз жаргалтай болгосныг ярилцаарай.