Бидний эргэн тойрон дахь эмх замбараагүй байдлыг харах нь бидний сэтгэлзүйд тухгүй мэдрэмжийг төрүүлдэг. Таны эмх замбараагүй байдал гараас гарж юмаа тавих газаргүй болоход, энэ нь зөвхөн таны төдийгүй таны хажууд амьдардаг эсвэл ажилладаг хүмүүсийн сайн сайхан байдалд мөн нөлөөлж байдаг. Эргэн тойрноо бага ч атугай тав тухтай байх, өдөр бүрийг сэтгэл ханамжтай орчинд өнгөрөөхөд эмхэлж цэгцлэхийн гол утга оршдог.
Эмх цэгцтэй байна гэдэг нь зүгээр 10-аад уут дүүрэн зүйлийг гаргаад хаяхыг хэлэхгүй. Хүн болгон байгалиасаа эмх цэгцтэй байдаггүй, гэхдээ энэ нь эмх цэгцтэй гэр орон, орчинд амьдарч чадахгүй гэсэн үг биш.
Эмх цэгцтэй байна гэдэг нь байх ёстой зүйлийг байх байранд нь байрлуулж, бүх зүйл нягт нямбай жигд болгохыг хэлнэ. Эмх цэгцтэй байхын эцсийн зорилго нь юмыг байгаагаар нь хүлээн авч, байх ёстойгоор нь байлгах юм. Танд сэтгэл ханамж өгдөггүй зүйлсийг хүчээр байлгахын оронд таныг өөрийн эрхгүй татдаг, сэтгэлийг тань догдлуулдаг зүйлсийг өөрийн болгож хүлээн авах хэрэгтэй.
Тиймээс хүн эмх цэгцтэй болсноор өмнөхөөсөө илүү өөрийнхөөрөө амьдрах боломжийг олгодог.