Өглөөний цайнд тохиромжгүй хүнс агуулсан байх нь өглөө юм идэхгүй байснаас ч илүү хор уршигтай байж болзошгүй. Анагаахын шинжлэх ухаанд өглөө бүр юм идэх ёстой гэж заадаггүй бөгөөд харин өглөө өлссөн үедээ л юм идэхийг санал болгодог. Таны өглөө идэх зүйл тухайн өдрийн эрч хүчний эх үүсвэр болж байдаг. Иймд оюуны үйл ажиллагааг дэмждэг, биеийн эрч хүчний тэнцвэртэй байдлыг хангаж чаддаг тэжээллэг, нүүрс ус багатай буюу цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэггүй хүнс өглөө хэрэглэхийг Харвардын их сургуулийн эрдэмтэд зөвлөдөг.
Тэгвэл ямар бүтээгдэхүүн нь нүүрс ус багатай болохыг танилцуулъя: