Мөнгөтэй холбоотой үйлдэл, шийдвэрүүдэд хүн мөнгөний талаар ямар ойлголттой, итгэл үнэмшилтэй байдаг нь чухал нөлөөтэй болохыг “Мөнгөний сэтгэл зүй/Psychology of Money” судлалын онол дэвшүүлсэн байдаг.
Хүн бүр мөнгийн зохицуулах байдал харилцан адилгүй ба тус бүр өөрийн шалтгаантай. Жишээлбэл “Хадгалагчид” өөрт хэрэгцээтэй зүйлсийг үл тоогоод банкны хадгаламжин дахь мөнгөө бодож сэтгэл ханах нь чухал байдаг. Хадгаламжийн дүн нэмэгдэх тусам тэдний сэтгэл ханамж ихэсч, урт хугацаанд хуримтлуулсан хадгаламжаараа ямар нэгэн зүйл худалдан авахаас эмээдэг. Харин эдгээр хүмүүсийн эсрэг төрлийн “Хэтрүүлэн үрэгчид” нь амьдралыг зугаа цэнгэл болгож хардаг, ирээдүйд яах талаараа боддоггүй бөгөөд одоо авахыг хүссэн зүйлээ авахыг маш их хүсдэг, авдаг хүмүүс.
Хэрэв хэт үрэгч төрлийн хүн бол танд үрэлгэн байдалтайгаа тэмцэх дараах алхмуудыг санал болгож байна:
Зээлийн картнаас болгоомжилТөсөвтөө тохируулан зардлаа тооцох.
Хадгалах зорилгынхоо талаар бусадтай ярилцГэр бүлийнхэндээ өөрийгөө хадгаламжтай болж түүгээрээ юу хийхээр төлөвлөж байгаа талаар гээд нээлттэй ярилц, тэд таныг хэт үрэхээс сэргийлнэ.
Хэрэглэсэн хэмжээгээрээ л төлЖишээ нь найзуудаараа гадуур гарлаа гэхэд урдаа байгаа бүхнийг төлөх гэж яарах хэрэггүй. Тэгж яарах тусах мөнгө ямар хурдан дууссаныг та гайхсаар байх болно.
Өөрийгөө урамшуулХадгаламжаа зорьсон хэмжээндээ хүргэсэн бол багахан хувийг өөртөө зарцуулаарай. Таны тэвчээрийн шагнал болж, урам зориг бялхах болно.
Өөрөөсөө асуухаа больЯмар нэгэн зүйлийг худалдан авах бүртээ үнэхээр хэрэгтэй эсэхийг зөвхөн өөрөөсөө асуугаад байлгүй эргэлзээтэй байгаа зүйлийн талаар бусдаас асуу. Хэрэгтэй болон хүсэж байгаа 2-н ялгааг гаргахад тань туслана.
Хичнээн хэцүү байсан ч ирээдүйн талаар бодТэтгэвэрт гарахад тань хэдэн төгрөг хэрэгтэй талаар, хүүхдийнхээ боловсролд зарцуулах мөнгөө хэрхэн олох талаар сайн бодож тунгаах нь таныг мөнгөө замбараагүй үрэх зуршлаа багасгахад туслана.