Зөвлөмж

Өдөр бүр 10 минут гүйгээрэй

Written by HabiDo | 17/03/23 07:17

Дасгал хөдөлгөөний сэтгэл зүйн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан олон судалгаа байдаг ба сүүлийн үеийн судалгаагаар гүйх нь сэтгэл санааг тогтворжуулах, танин мэдэхүйн чадваруудыг сайжруулах, өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтайг тогтоожээ.

Цукубагийн Их Сургуулийн судлаачид бага зэргийн хурдтай 10 минутын турш гүйх нь тархины урд хэсэгт цусны эргэлтийг эрчимжүүлж, ингэснээр сэтгэл санааны байдал тогтворжиж, стресс буурч байгааг тогтоосон байна. Мөн гүйх нь тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй биеийн булчингийн хөгжилд нөлөөлдөг ажээ.

Мөн Цукуба Их Сургуулийн судлаач Хидеаки Сояа “Гүйх нь биеийн бүх булчинг зэрэг ажиллуулснаараа тархины жижиг хэсгүүдийг идэвхжилд оруулдаг учраас бусад дасгал хөдөлгөөнтэй харьцуулахад илүү үр дүнтэй” гэжээ. Мөн өдөр бүр өөртөө цаг гарган 10 минут хөнгөн эрчимтэй гүйх нь сэтгэл хөдлөлийн чадамжийг нэмэгдүүлэх болон сөрөг сэтгэл хөдлөлийг бууруулах  ач холбогдолтой байсан байна.

Гүйлтийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө:

Сэтгэл зүйл асуудлаас ангижрахад тусална.

Судалгаагаар гүйх нь бясалгалтай адил нөлөөг сэтгэл зүйд үзүүлдэг болохыг тогтоожээ. Зарим сэтгэл судлаачид түгшүүр болон сэтгэл гутралын хөнгөн шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчдэд гүйхийг санал болгодог байна.

Бат бөх унтахад тусална.

Гүйлтийн явцад болон дараа нь ялгардаг дааврууд нь биеийг тайвшруулж, гүн нойрсоход тусалдаг. Харин тогтмол бат бөх  унтах нь тархинд сайнаар нөлөөлж, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах нэг арга болдог.

Бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ.

Гүйх явцад зүрхний цохилт ердийн үеэс 3 дахин их нэмэгддэг байна. Энэ нь тархины мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж өдрийн туршид эрч хүчтэй байхад нөлөөлдөг тул өдрийн туршид сэргэг, бүтээлч байхад тань тусална.