Зөвлөмж

Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх бүтээлч гарцыг сонгох

Written by HabiDo | 04/11/22 08:08

Мэдрэмжээ яагаад илэрхийлэх хэрэгтэй байдаг вэ? 

Бид нар сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй хуримтлуулахад стрессийн түвшин ихсэж бидний тархи fight or flight буюу даван туулах эсвэл зугтаах гэсэн хариу үйлдэл үзүүлдэг билээ. Энэ нь сэтгэл гутрах, түгшүүрлэх эрсдэлийг нэмэгдэх, зүрхний цохилт түргэсэх болон хоол боловсруулах үйл ажиллагааг удаашрах зэргийн шалтгаан болдог.

Яагаад заавал бүтээлч аргаар мэдрэмжээ илэрхийлэх вэ?

Бүтээлч байдал нь өөрсдийн сэтгэхүйн үйл явцыг хөндлөнгөөс харж, алсаас ажиглах боломжийг бидэнд олгодог.  Бид сэтгэл хөдлөлийг логикоор үргэлж тайлбарлаж чаддаггүй. Тиймээс төрж буй мэдрэмжүүдээ дасгал хөдөлгөөн хийх зэргээр энерги болгон хувиргах нь сэтгэл санаагаа илүү ойлгож, хянахад тусалдаг.

Мэдрэмжээ илэрхийлж болох бүтээлч аргууд:

1. Мэдрэмжийн тэмдэглэл хөтлөх - Бодлоо толгойноосоо гаргаж, цаасан дээр буулгах нь тайвшрал өгөх нэг арга юм. Энэ нь бидний сэтгэн бодох үйл явцыг удаашруулж, бодлоо цэгцлэхэд тусалдаг.  Бид  өөрсдийн мэдрэмжээ буулгаснаар эмзэг болон нууцлагдмал асуудлуудаа хүнд хэлэлгүйгээр өөрийн асуудлын талаар илүү ойлголттой болох боломжтой болно.

2. Идэвхтэй байх – Йог, бясалгал, спорт, бүжиг эсвэл бүр цэвэрлэгээ хийх. Хөдөлгөөн нь бидний эрч хүчийг оюун ухаан болон биеэс гадагшлуулахад тусалж , өөрийгөө бие махбодоороо илэрхийлэх хүчирхэг арга болж өгч чаддаг байна. Спортоор хичээллэснээр та хашхирч, харааж зүхэж, мөн баярлах олон боломж бий болгож өгдөг учраас нөөцөлж буй зарим сөрөг энергиэ гадагшлуулахад  тусална.  

3. Бүтээл урлах – Урлагаар хичээллэх нь бидэнд мэдрэмжээ удирдах боломж өгдөг байна. Янз бүрийн өнгө, хэлбэр, сүүдэр, хэв маягийг ашигласнаар хүн сэтгэлийн зовнил болон мэдрэмжээ буулгаж ямар мэдрэмж төрж байгаагаа дүрслэн харуулах боломжтой болдог байна.

4. Хөгжим сонсох  - Хөгжим нь тархины мэдрэлийн үйл ажиллагааг тайвшруулдаг учраас сэтгэлийн түгшүүрийг эмчлэх нэг хэлбэр болох бөгөөд  бие бялдар, сэтгэл зүй, танин мэдэхүйн болон нийгмийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм. Дуртай дуугаа дуулах, өөрийн гэсэн хөгжмийг бүтээх, хөгжмийн зэмсэг тоглох нь өөрийгөө илэрхийлэх бас нэг арга юм. Та шүршүүрт орохдоо эсвэл машиндаа дуулж үзээрэй.

Бид өөрсдийгөө илэрхийлэх бүтээлч гаргалгаатай байх нь бодол санаа, мэдрэмжүүдээ илүү сайн удирдаж сурахад тусална.Та ямар нэг аргаар заавал мэдрэмжээ илэрхийлээрэй. Илэрхийлэхгүй удвал та болон таны эргэн  тойронд байгаа хүмүүст сөргөөр нөлөөлөх магадлалтай юм шүү.