Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн гэх мэт нь бие махбод болон сэтгэл зүйд маш хэрэгтэй гэдгийг бид бүгд мэднэ. Үүний нэгэн адил бүтэн нойр авах нь ч мөн адил бидний эрүүл мэндэд чухал бөгөөд урт хугацаанд эрүүл явахад тусална. Судалгаанаас үзэхэд хүмүүсийн наснаас хамаарч өдөрт унтах ёстой цаг нь харилцан адилгүй байдаг байна. Жишээлбэл
Бүтэн нойр авах нь бие махбодын эрүүл мэндэд:
Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө
Тэгвэл хэрхэн бүтэн нойр авах вэ?Ургамлын цай уух - ургамлын цай нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд унтахаас 1 цагийн өмнө уух нь зохистой. Бүлээн ус, халуун шүршүүрт орж түр суух - Энэ нь таны биеийг тайвшруулж биеийн булчингуудыг сулруулж унтахад бэлдэж өгдөг байна. Ном унших - Тайван уянгын зохиол унших нь таныг хурдан унтахад туслах бөгөөд аймшгийн эсвэл зөгнөлт зохиол уншихгүй байхыг зөвлөж байна.Мэдрэмжийн тэмдэглэл хөтлөх - Бидний тархи хийж байсан үйлдэл болон маргааш хийх ёстой зүйлсээ бодсоор унтахад бэрх байдаг, харин унтахаасаа өмнө бодол болон мэдрэмжээ тэмдэглэлдээ буулгах нь тархиа тайвшруулж байгаа явдал юм. Унтахаасаа цагийн өмнө электрон төхөөрөмжүүдээс зайлсхийх - электрон төхөөрөмж ашиглах нь таны тархийг илүү сэргээж өгдөг учраас 1 цагийн өмнө төхөөрөмжүүдээ хойш тавиарай.Бид ойролцоогоор амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Унтах нь зайлшгүй хэрэгтэй бөгөөд үүнгүйгээр бид үр дүнтэй ажиллаж, эрүүл амьдарч чадахгүй. Энэ нь бидний хувьд юм идэх, уух, амьсгалах зэрэгтэй адилхан амин чухал амьдралын хэрэгсэл болдог гэдгийг битгий мартаарай.