Бүтэн сарын зардлыг төлөвлөнө гэхээр хэцүү. Гэхдээ ингэх нь өөрийн орлого, зарлагын харьцааг хянахад тусална. Ингэснээр сарын зарлага болон төсвөө хянах боломжтой.
Зардлаа төлөвлөх аргуудаас:
Сарын орлогоо тооцоолохСарын төсвөө төлөвлөхөд хамгийн түрүүнд орлогоо тооцоолох хэрэгтэй. Энэ нь сарын зарлагын дээд хязгаарыг тогтооход чиглэнэ. Ингэхдээ орлогын тогтмол эх үүсвэр болох жишээ нь цалингийн орлогоо тооцоолж тогтмол бус орлогуудаа тооцооны гадуур үлдээж болно.
Төсвөө төлөвлөхдөө эхлээд тэмдэглэл хөтлөөд үзэх.Сарынхаа зардлыг илүү ойлгохын тулд интернэт банкнаасаа сарын зарлагаа харах юм уу эсвэл банкнаасаа зарлагын тодорхойлолт авч гарж буй зардлаа тэмдэглэж авах нь танд төсвөө төлөвлөхөд илүү хялбар болно.
Зарцуулалтаа хянахТөсвөө төлөвлөх нь зөвхөн хэрэгцээт зүйлсэд хэрэглэх гэж мөнгө хадгалах биш, харин мөнгөө өөрт тохирсон байдлаар хуваарилж, хуримтлах юм. Юунд хэр их мөнгө зарцуулж буйгаа харан хэрэгцээгүй зардлуудаа (чихэр, ундаа жижиг амттаны зардал гэх мэт) багасгахад анхаараарай.
Төсвөө хуваан боловсруулахТа 50/30/20 дүрмийг дагаж төсвөө 3 хувааж чухалчлан ангилж үзээрэй. Сарын орлогынхоо 50%-ийг зайлшгүй зардалдаа, 20%-ийг хуримтлалдаа, 30%-ийг хүсэлдээ зарцуулан санхүүгийн тэнцвэртэй байдлаа хадгалаарай. Зайлшгүй зардалд байр, утас, машины төлбөр гэх мэт хэрэгцээт зардлууд багтах юм. Хуримтлалд хадгаламж, гэнэтийн үед хэрэглэх хуримтлал болон хөрөнгө оруулалт гэм мэт багтана Харин хүсэж буй зүйлд гадуур хооллох, аялалд явах, дэлгүүр хэсэх, кино үзэх гэх мэт зайлшгүй биш ч хиймээр байгаа зүйлийн зарлагуудыг багтаах юм.
Төсвөө цаг тухайд нь сайжруулахХэсэг цаг хугацааны дараа таны амьдралд магадгүй ямар нэгэн өөрчлөлт гарч болох юм. Өөрчлөлтөд дээр тулгуурлан зургаан сар тутамд эсвэл жилд нэг удаа төсвөө дахин шинэчлээрэй.
Юмны үнэ өсөхийн хэрээр илүү зардал юунд гаргаж байгааг мэдэн, хянах нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Хэрэв та зардлаа хянах санхүүгийн дадлыг хэвшүүлэхийг хүсэж байгаа бол HabiDo-н зардлаа хянах дадлыг үүсгэн өөрийн санхүүдээ хариуцлагатай хандаж эхлээрэй.