НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн огноо: 2022 оны 10-р сарын 24-ний өдөр

Энэхүү Нууцлалын бодлогоор Оптимал Эн Макс ХХК (цаашид “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэх)-ийн сэтгэлзүйд суурилсан дадал хэвшүүлэгч үйлчилгээ (цаашид “HabiDo” гэх)-ний Хэрэглэгч (цаашид “Та”, эсхүл “Хэрэглэгч” гэх)-ийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна. 

Бид Таны хувийн халдашгүй байдлыг хүндэтгэх бөгөөд Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцаанд Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөнө. 

Та “HabiDo”-д бүртгүүлэхдээ энэ “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцаж, өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгох эсэхийг шийдвэрлэнэ үү. 

Хэрэв танд Нууцлалын бодлогын аль нэг нөхцөл, заалт ойлгомжгүй буюу тодруулах шаардлагатай гэж үзвэл “HabiDo”-ийн Хэрэглэгч болохоос өмнө info@habido.mn хаяг руу хандаж тодруулга авна уу. 

Та “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцаж, ойлгосны үндсэн дээр тус бодлогын дагуу таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрөл олгох эсэхийг хараат бусаар, бие даан шийдвэрлэх нь зүйтэй.

Нууцлалын бодлогод тусгасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Та “Би зөвшөөрч байна” гэсэн хэсгийг дарж баталгаажуулснаар Бидэнд өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг олгосон гэж үзнэ.

Хэрэглэгч 18 насанд хүрээгүй тохиолдолд түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцаж, “Би зөвшөөрч байна” гэсэн хэсгийг идэвхжүүлснээр Бидэнд 18 насанд хүрээгүй хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг олгосон гэж үзнэ.

Бид Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулсан даруйд Хэрэглэгчийн “HabiDo” аппликейшн дахь “Тусламж” цэсний “Нууцлалын бодлого” хэсэгт мэдэгдэл хүргүүлэх болно. Та Нууцлалын бодлогод орсон нэмэлт, өөрчлөлтийн нөхцөлтэй тухай бүр танилцаж, дагаж мөрдөнө үү.

  1. Мэдээл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

1.1.       Бид Танаас олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглуулах цахим зөвшөөрлийн үндсэн дээр Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

1.2.       HabiDo”-ын үйлчилгээг ямар нэгэн саадгүйгээр Танд шууд хүргэх, хэрэглэгчийн бүртгэлийн аккаунтыг үүсгэх, бүртгэл хөтлөх, танин баталгаажуулах (KYC) зорилгоор хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

1.3.       Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

            1.3.1.         Хувийн мэдээлэл” гэж Хэрэглэгчийг таньж, тодорхойлох боломжтой шууд болон шууд бус мэдээллийг ойлгоно. Тухайлбал, хүний эмзэг мэдээлэл, хувийн нууц мэдээлэл, овог, нэр, төрсөн огноо, гар утасны дугаар, цахим шуудан, газар зүйн байршил, боловсролын мэдээлэл, зураг, гишүүнчлэлийн мэдээлэл болон цахим тодорхойлогчийг;

            1.3.2.         Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны  талаарх мэдээллийг;

            1.3.3.         Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;

            1.3.4.         Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Уншигчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;

            1.3.5.         Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;

1.4.       Бид “HabiDo”-ийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр Хэрэглэгчийн мэдээллийг нэмэлтээр цуглуулна.    

  1. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт

2.1.       Бид Таны мэдээллийг iOS, Android үйлдлийн системд зориулсан “HabiDo” аппликейшнийг ашиглах, түүгээр дамжуулан үйлчилгээг үзүүлэх явцад цуглуулж, боловсруулж, ашиглана.

2.2.       Таныг “HabiDo”-д (төхөөрөмжөөр) нэвтэрсэн үеэс эсхүл Мэдээлэл хариуцагчаас санал болгож буй үйлчилгээг ашиглах бүрд хувийн мэдээллийг цуглуулна.

2.3.       Та хувийн мэдээллээ бүрэн бүтэн, үнэн, зөв оруулах үүрэгтэй. Хэрэв Та өөрийн хувийн мэдээллийг буруу, дутуу эсхүл зөрүүтэй оруулсан тохиолдолд “HabiDo”-г бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

2.4.       Бид дараах хувийн мэдээллийг Танаас урьдчилан олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

2.5.       Мэдээлэл хариуцагчаас санал болгож буй үйлчилгээг ашиглах үед Танаас “HabiDo”-д оруулсан дараах мэдээллүүд:

            2.5.1.         Хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор бүртгэлийн аккаунт үүсгэхэд Танаас оруулсан нэр, төрсөн огноо, хүйс, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллүүд;

            2.5.2.         Хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор бүртгэлийн аккаунтын мэдээллийг баталгаажуулахад овог, өөрийн сонгосон дурын зураг;

2.6.         HabiDo” үйлчилгээг ашиглах явцад үүсэж буй дараах мэдээллүүд:

            2.6.1.         Өөрийн дадлыг бий болгох, дадлыг хэвшүүлэх, удирдах үйлчилгээг ашиглах үед ажлын бүтээмж, эрүүл мэнд, сэтгэл зүй, дасгал хөдөлгөөн, санхүү, гэр бүл, хувийн хөгжил болон Таны оруулсан дурын дадал зуршил (цаашид “Дадал” гэх), дадал тус бүрийн эхлэх болон дуусах хугацаа, дадлын зорилго, зорилт, дадлын нэр, давтамж, зарцуулсан хугацаа, тухайн дадал хийсэн үйлдлийн тоо зэрэг мэдээлэл;

            2.6.2.         Сэтгэлзүйн тестийн үйлчилгээг ашиглах үед Таны бие хүний онцлог, сэтгэлзүйн хат, сэтгэл гутрал, амьдралаа үнэлэх үнэлэмж, хувийн хөгжлийн мэдээлэл болох ажилдаа автсан байдал, ерөнхий үр бүтээмжтэй байдал, өөртөө итгэлтэй байдал, анхаарал болгоомжтой байдал, зан төлөвийн хэв шинж болон сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдээлэл;

            2.6.3.         Хэрэглэгчийн хувийн бүртгэлийн аккаунтад хамаарах нууц үг, бүртгэлийн дугаар, баталгаажсан и-мэйл хаяг зэрэг мэдээллүүд;

            2.6.4.         Танаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэлтийн байдалд хамаарах мэдээллүүд;

2.7.       Бид “HabiDo”-ыг хөгжүүлэх, өөрсдийн санал болгож буй үйлчилгээг боловсронгуй, энгийн, хялбар болгох болон Таны аккаунтад хандсан зөвшөөрөлгүй хандалтыг тодорхойлох үүднээс  дараах мэдээллүүдийг тухай бүр автоматаар цуглуулна. Үүнд:

            2.7.1.         Газар зүйн байршил, ашиглаж буй үйлдлийн систем, IP хаяг, цахим протокол, “HabiDo”-д нэвтэрсэн хугацаа;

            2.7.2.         Хэрэглэгчийг баталгаажуулах код, нууц үг, бүртгэлийн мэдээлэл, бусдад хуваалцсан болон сэтгэгдэл үлдээсэн мэдээллүүд;

            2.7.3.         Хэрэглэгчийн тогтмол ашигладаг төхөөрөмжийн мэдээлэл болон тухайн төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдийн мэдээлэл;

  1. Мэдээлэл боловсруулах, ашиглах журам

3.1.Бид Хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан өөрсдийн санал болгож буй үйлчилгээг алхам тутамд сайжруулах, хөгжүүлэх, боловсронгуй болгох, кибер халдлага болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг сайжруулах хүрээнд Таны мэдээллийг дараах тохиолдлуудад ашиглана. Үүнд:

            3.1.1.         Үйлчилгээг удирдан зохион байгуулах, хөгжүүлэх, Хэрэглэгч бүрд хүргэх хүрээнд:

                                   3.1.1.1.         Хэрэглэгчийг танин, баталгаажуулах явцад;

                                   3.1.1.2.         Үйлчилгээг сайжруулах судалгааг хийх болон судалгаанаас гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх бүрд;

                                   3.1.1.3.         HabiDo үйлчилгээг хүргэх бүрд;

                                   3.1.1.4.         Гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үүргийг хэрэгжүүлэх хүрээнд;

                                   3.1.1.5.         HabiDo” үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор;

                                   3.1.1.6.         Маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдолд;[6] 

                                   3.1.1.7.         Үйлчилгээний нөхцөлд заасан эрх, үүргийн хэрэгжилтэд аудит хийх явцад;

                                   3.1.1.8.         Бид өөрсдийн үйлчилгээний талаарх мэдээллийг Танд цахимаар холбогдож хүргэх бүрд;

                                   3.1.1.9.         Таны хүссэн бусад үйлчилгээг үзүүлэх хүрээнд:

                                3.1.1.10.         Үйлчилгээний шинэчлэл, сайжруулалтын мэдээллээр хангах хүрээнд;

  1. Мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

4.1.         Хуульд заасан тохиолдолд зөвхөн төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болно.

4.2.         Хуульд өөрөөр заагаагүй бол 4.1-т зааснаас бусад тохиолдолд Таны хувийн мэдээллийг задруулахгүй бөгөөд хувийн мэдээллийн нууцыг хамгаална.

  1. Мэдээллийг дамжуулах журам

5.1.         Бид ашиг олох зорилгоор Таны хувийн мэдээллийг аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, шилжүүлэхгүй, худалдахгүй.

  1. Мэдээлэл боловсруулах, ашиглах, хадгалах хугацаа

6.1.         Таны хувийн мэдээллийг компьютерын хамгаалалтын системд  хадгална.

6.2.         Бид Таны мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдах, бүртгэлийн аккаунтад зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээллийг задруулах эрсдэлийг бууруулах үүднээс техник технологийн шийдэл болон захиргаанаас аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллана.

6.3.         HabiDo”-ээс томилсон албан тушаалтан нь Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан нь Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн албан тушаалтан нь хариуцлага хүлээнэ.

6.4.         Хэрэв Та өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж хандах эрхийн мэдээллээ алдсан эсхүл бусдад хувийн мэдээллээ шилжүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна. Үүний улмаас Та хувийн мэдээллээ алдсан, хохирол үүссэн тохиолдолд Мэдээлэл хариуцагч хариуцахгүй. Иймд Та өөрийн нэвтрэх нэр, нууц үг зэрэг өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй, нийтэд мэдээлэхгүй байх арга хэмжээг авна уу.

6.5.         Хэрэв Та хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд Таны бүртгэлийн аккаунтад нэвтэрсэн байх тохиолдолд цаг алдалгүй Бидэнд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.

6.6.         Кибер халдлага, албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд “HabiDo”-ээс таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.

6.7.         Харилцаа холбооны интернэт сүлжээ, и-мэйл, утасгүй сүлжээ, зурвас болон мессенжерээр дамжуулан Танаас илгээж буй мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн “HabiDo” хангах боломжгүй. Таны илгээсэн мэдээллийг “HabiDo” хүлээн авахаас өмнө биднээс үл хамаарах шалтгаанаар алдагдаж болзошгүй болохыг мэдэгдэж байна.

  1. Хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах 

7.1.         Мэдээлэл хариуцагч нь мэдсэн тохиолдолд 18 насанд хүрээгүй иргэний мэдээллийг  цуглуулж, хадгалахгүй.

7.2.         Хэрэв Та “HabiDo”-ээс санамсаргүй байдлаар 18 насанд хүрээгүй болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авалгүйгээр “HabiDo” үйлчилгээг ашиглаж буй 18 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийг цуглуулсан гэж үзэж байгаа бол бидэнд яаралтай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд Бид тэр даруйд эдгээр мэдээллийг устгах арга хэмжээг авна.

  1. Хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт 

8.1.         Хувийн мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн дагуу Танаас хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

               8.1.1.         Бүртгэлийн аккаунтыг устгах хүсэлт гаргах болон цаашид хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахгүй байхыг шаардах;

               8.1.2.         Өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах;

               8.1.3.         Хуульд заасны дагуу хувийн мэдээллийг боловсруулах, ашиглахыг хязгаарлах;

               8.1.4.         Хувийн мэдээллийг өөрчлөх, засварлах, шинэчлэх;

               8.1.5.         Хуульд заасан үндэслэлээр тодорхой мэдээллийг устгахыг шаардах;

8.2.         Хэрэглэгчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 14 хоногийн дотор судалж, “HabiDo”-ээс бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.

8.3.         Хэрэв Та энэхүү бодлогын дагуу бүртгэлийн аккаунтаа устгуулсан тохиолдолд “HabiDo”-ээс санал болгосон үйлчилгээг зогсоох бөгөөд Таны хүсэлтийг хүлээн авсан эсэхээс үл хамаарч хүсэлт гаргахаас өмнө цуглуулсан мэдээллийг энэ бодлогод заасан хугацаагаар хадгална.

  1. Нууцлалын бодлогын шинэчлэл 

9.1.         Үйлчилгээг үзүүлж байх хугацаанд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлд өөрчлөлт орсон зохицуулалтыг дагаж мөрдөнө.

9.2.         Хэрэглэгч болон Мэдээлэл хадгалагчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд энэхүү Нууцлалын бодлогыг баримтална.