HABIDO ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Сүүлд шинэчилсэн огноо: 2024 оны 06-р сарын 03-ний өдөр
  • ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ 
 
  1. “Оптимал Эн Макс” ХХК (“Компани” эсхүл “Бид” гэх)-ийн албан ёсны бүтээгдэхүүн “HabiDo” нь эерэг дадалтай болох хүсэлтэй, сэтгэл зүйн эрүүл мэнд болоод амьдралын хэв маягтаа анхаардаг хүн бүрд зориулсан сэтгэл зүйн тест бөглөж өөрийгөө таних, сэтгэл санааны байдлаа бүртгэн хянах, өөрт хэрэгтэй дадал бий болгох бүртгэл хөтлөх замаар эерэг дадал хэвшүүлэгч ухаалаг гар утасны аппликейшнд суурилсан үйлчилгээ юм.
  2. Хэрэглэгч (“Хэрэглэгч” эсхүл “Та” гэх) нь HabiDo-д бүртгэл үүсгэн ашиглаж эхлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн, сайтар танилцах үүрэгтэй. Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахыг анхааруулж байна.
  3. Хэрэглэгч HabiDo-д нэвтэрч “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн” хэсгийг дарсан (чагталсан) цагаас эхлэн HabiDo-д бүртгүүлэх, ашиглахтай холбоотой бүхий л харилцаанд Үйлчилгээний нөхцөл үйлчлэх бөгөөд Хэрэглэгч дагаж мөрдөнө. 
  4. Та Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр өөрийн хувийн мэдээллийг HabiDo Нууцлалын бодлогод заасан нөхцөлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг олгосон гэж үзнэ.
 
  • НЭР ТОМЬЁО 
    1. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
      1. “Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Хэрэглэгчээр бүртгүүлсэн 12 насанд хүрсэн хүүхэд (асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийн үндсэн дээр), 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
      2. Гэрээт байгууллага” гэж “Оптимал Эн Макс” ХХК-тай гэрээ байгуулан Хэрэглэгчид хөнгөлөлт, урамшуулал олгож буй иргэн, хуулийн этгээдийг;
      3. “Дадал” гэж ажлын бүтээмж, эрүүл мэнд, сэтгэл зүй, дасгал хөдөлгөөн, санхүү, гэр бүл, хувийн хөгжил бүлэгт хамаарах сонгон хэрэгжүүлэх боломжтой болон Хэрэглэгчээс “HabiDo”-д оруулсан бусад дадал зуршлыг;
      4. Чатбот” гэж Хэрэглэгчийн сэтгэл зүйн байдал, бодол мэдрэмж, тулгарч буй асуудлыг хуваалцах зорилго бүхий, сэтгэл зүйн мэдээллүүдийг өгөх автомат хариулагчийг;
      5. “Сэтгэл зүйн тест” гэж бие хүн болоод сэтгэл зүйн онцлог, хувь хүний хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэндийг тодорхойлох зорилго бүхий, шинжлэх ухаанаар баталгаажсан сорилыг;
      6. “Т-оноо” гэж Хэрэглэгчийн “HabiDo” дээр гүйцэтгэсэн гүйцэтгэлийг үндэслэн “HabiDo”-аас Хэрэглэгчид олгож буй, Гэрээт байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг авах, үнийн дүнгээс хөнгөлөлт эдлэх боломжтой урамшууллын оноог;
      7. “Сэтгэл зүйн зөвлөмж” гэж Хэрэглэгчид хүргэж буй амьдралын чанарыг дээшлүүлэх, дадал хэвшүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг;
      8. “Хувийн үзүүлэлт” гэж Хэрэглэгчийн хэвшүүлсэн болон бүртгэсэн дадал, түүнийг гүйцэтгэсэн үйлдэл, хугацаа, мэдээлэл, статистикийг харуулах хэсгийг;
 
  • ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ 
 
  1. Хэрэглэгч “HabiDo-д өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаар бүртгэл үүсгэх бөгөөд өөрийн Хувийн мэдээлэл (овог, нэр, төрсөн огноо, хүйс, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг)-ийг үнэн зөвөөр оруулан таныг танин баталгаажуулах цахим гарын үсэг буюу нууц үгийг оруулснаар хэрэглэгч болно.
  2. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.
  3. Хэрэглэгч 18 насанд хүрээгүй тохиолдолд түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс “Үйлчилгээний нөхцөл”-тэй бүрэн танилцаж, “Би зөвшөөрч байна” гэсэн хэсгийг идэвхжүүлснээр Бидэнд 18 насанд хүрээгүй хэрэглэгчийн тус үйлчилгээг ашиглах цахим зөвшөөрлийг олгосон гэж үзнэ.
  4. Хэрэглэгч нь 18 насанд хүрээгүй гэдгээ нуун дарагдуулсан, худал мэдээлэл оруулсантай холбоотой хариуцлага, хохирлыг HabiDo хүлээхгүй, Хэрэглэгч өөрөө хариуцна.
  5. Хэрэглэгч нь “HabiDo”-д нэвтрэх утасны дугаар, цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  6. Хэрэглэгч нь “HabiDo”-д өөрийн оруулсан, нийтэлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  7. HabiDo-н хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг Компани хариуцна.
 
  • HABIDO-Г АШИГЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
 
  1. Хэрэглэгч нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:
    1. Хэрэглэгч нь “HabiDo”-аас түгээж буй мэдээлэлтэй танилцах, бусдад хуваалцах эрхтэй;
    2. HabiDo”-д өөрийн дадлын талаар мэдээллийг оруулах эрхтэй;
    3. HabiDo”-аас санал болгож буй тестийг бөглөж, үр дүнг хүлээн авах эрхтэй;
    4. HabiDo”-ийн чатботоор дамжуулан өөрийн асуултуудын хариултыг авах эрхтэй;
    5. HabiDo” дээр гүйцэтгэсэн гүйцэтгэлийг үндэслэн “HabiDo”-аас Т-оноо цуглуулах эрхтэй;
    6. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх үүрэгтэй;
    7. Өөрийн хувийн бүртгэлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Хэрэглэгчийн бүртгэлийн нэр,  нууц үг, пин кодыг чанд хадгалж, өөрийн цахим аюулгүй байдлыг хангана;
    8. Өөрийн сэтгэл зүйн тестийн үр дүнг бусдад дамжуулах, нийтэд мэдээлэхгүй байх үүрэгтэй. Хэрэглэгч өөрийн сэтгэл зүйн тестийн үр дүнг бусдад дамжуулсан, нийтэд мэдээлснээс үүссэн болон үүсэж болзошгүй хохирол, хор уршгийг өөрөө хариуцна;
    9. Нууц үг, Т-оноо зарцуулах пин код алдагдсан, алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд өөрийн бүртгэгдсэн цахим хаягаар, эсвэл утасны дугаараар дамжуулан нууц үг шинэчлэх арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй. Өөрийн бүртгэлээр нэвтэрсэн үедээ бусдын өмнөөс тест бөглөх, чатбот ажиллуулах, дадал бүртгэхийг хориглоно;
    10. Хэрэглэгч Т-оноогоо бусдад ашиглуулахгүй, дамжуулахгүй, зөвхөн өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах,  бусдад хэрэглүүлж ашиг олохгүй байх үүрэгтэй.
  2. Дадал зуршлын үйлчилгээнд ажлын бүтээмж, эрүүл мэнд, сэтгэл зүй, дасгал хөдөлгөөн, санхүү, гэр бүл, хувийн хөгжил болон Таны оруулсан дурын дадал зуршилтай холбоотой дараах үйлчилгээ хамаарна. Үүнд:
    1. Дадлыг нэрлэх, “HabiDo”-ээс санал болгосон дурын дүрс, өнгөөр чимэглэх;
    2. Дадал эхлэх болон дуусах хугацааг тогтоох;
    3. Дадлын зорилтыг тодорхойлох;
    4. Дадал сануулах гормыг идэвхжүүлж дадал хийх хугацаа болох үед автоматаар мэдэгдэл авах;
  3. Сэтгэл зүйн тестийн үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна. Үүнд:
    1. Бие хүний онцлогийг тодорхойлох тестийг гүйцэтгэж, үр дүнг тодорхойлох;
    2. Сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох тестийг гүйцэтгэж, үр дүнг тодорхойлох;
    3. Хувийн хөгжлийг тодорхойлох тестийг гүйцэтгэж, үр дүнг тодорхойлох;
    4. Сэтгэл зүйн эрүүл мэндийн тестийг гүйцэтгэж, үр дүнг тодорхойлох;
  4. HabiDo”-ээс Хэрэглэгчийн эерэг дадал, сэтгэл зүйн эрүүл мэнд болоод амьдралын хэв маягт зориулсан өдөр тутмын, богино болон урт хэмжээний зөвлөмжийг тогтмол нийтэлнэ.
  5. HabiDo”-ээс чатботоор дамжуулан Хэрэглэгчийн энэхүү үйлчилгээнд хамаарах асуултад хариулж, хариулт өгнө.
  6. Компани Гэрээт байгууллагын зар сурталчилгааны үнэн бодит байдлыг хариуцахгүй бөгөөд зар сурталчилгааны үнэн бодит байдлыг зарлуулсан Гэрээт байгууллага өөрөө хариуцна.
  7. Гэрээт байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэснээс болж үүссэн ямарваа нэгэн эдийн болон эдийн бус хохирлыг Компани хариуцахгүй. 
 
  • ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
 
  1. Хэрэглэгч нь “HabiDo”-г Энгийн болон Премиум эрхтэйгээр дараах нөхцөлийн дагуу авч ашиглах эрхтэй. Үүнд:

Features

Энгийн эрх 

Премиум эрх

Төлөвлөх боломжтой дадлын тоо

1

Хязгааргүй

Нэг дадал дээр тохируулж болох сануулга

1

10

Дадал алгасах боломж

Боломжгүй

Боломжтой

Дадлын түүх харах

Зөвхөн идэвхтэй дадлуудын хэрэгжүүлэлтийн түүхийг харах

Бүх цагийн үеийн дадлын түүхээ харах

Статистик үзүүлэлт харах

7 хоног хүртэлх 

Хязгааргүй

Сэтгэлзүйн тест хийх

3

Хязгааргүй

Зөвлөмж унших

Хязгааргүй

Хязгааргүй

Чатбот

Хязгааргүй

Хязгааргүй

Мэдрэмж тэмдэглэх

14 хоног

Хязгааргүй

Мэдрэмжийн түүх харах

7 хоног хүртэлх

Бүх цаг үеийн түүх харах боломжтой

Badge/ Шагнал/ Цол 

0

Бүгдийг авна

Чадвар

0

              Хязгааргүй

Тэмцээн сорилт (Challenge)-д оролцох

Боломжгүй

Боломжтой

Т-оноо цуглуулах, ашиглах

Боломжтой

Боломжтой

 
  1. Энгийн эрх нь Хэрэглэгчид эхлэлийн боломжийг олгож төлбөргүй байна. Хэрэглэгч зохих төлбөрийг төлснөөр хязгааргүй боломжийн Премиум эрхийн үйлчилгээг авна. Премиум эрхийн Үйлчилгээний төлбөр нь дараах сонголттой байна. Үүнд:

Төлбөрийн сонголт

Төлбөрийн нөхцөл

1

1 сарын эрх

₮6,900

2

3 сарын эрх

₮17,900

3

6 сарын эрх

₮37,900

 
  1. Хэрэглэгчийн төлөх төлбөр нь “HabiDo”-г ашиглах хугацаатай уялдан тогтоогдоно. 
  2. Хэрэглэгч нь премиум эрхийн төлбөрийг Qpay болон “HabiDo” дээрх төлбөрийн үйлчилгээг ашиглан төлнө. 
  3. Хэрэглэгчийн төлбөр төлсөн үйлчилгээний хугацаа дуусах болон дуусахаас өмнө “HabiDo” дараах арга хэмжээг авна.Үүнд:
    1. Хэрэглэгчийн төлбөр дуусахаас 3 (гурав) хоногийн өмнөөс “HabiDo” дээр төлбөр дуусах гэж байгаа тухай сануулга харуулна;
    2. Төлбөр дуусах өдөр “HabiDo” руу нэвтрэх үед сануулга болон Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим шууданд мэдэгдэл хүргүүлнэ;
    3. Хэрэглэгчийн төлбөрийн хугацаа дууссан үеэс “HabiDo” дээр хүлээлгийн 3 (гурав) хоногийн хугацаа үүсэх бөгөөд, хүлээлгийн хугацаа дууссан үеэс төлбөрт үйлчилгээг ашиглах боломжгүй болно;
  4. Хэрэглэгчийн төлбөр төлсөн үйлчилгээний хугацаа дууссан, энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 5.5-д заасан арга хэмжээг “HabiDo”-аас авсан боловч Хэрэглэгч төлбөрт үйлчилгээг идэвхжүүлээгүй тохиолдолд “HabiDo”-ийн үйлчилгээ дараах горимд шилжихийг анхааруулж байна. Үүнд:
    1. HabiDo” үнэгүй хувилбар луу шилжинэ;
    2. Олон дадал төлөвлөсөн байвал хамгийн эхэлж төлөвлөсөн 3 (гурав) дадал үлдээд бусад нь цоожлогдох буюу хэрэгжүүлэлтээ тэмдэглэх, түүхээ харах, мэдэгдэл хүлээн авах боломжгүй болно;
    3. Дадлаа алгасах боломжгүй болно;
    4. Дадлын түүх харах боломжгүй болно;
    5. Сэтгэлзүйн тест хийх боломжгүй болно;
    6. Мэдрэмжээ өдөрт нэг удаа л тэмдэглэх боломжтой болно;
 
  • Т-ОНОО 
 
  1. Хэрэглэгчийн “HabiDo”-д гүйцэтгэсэн гүйцэтгэлээс хамааран түүнийг урамшуулах бонус оноо болох T-оноог олгоно.   
  2. Хэрэглэгчид Т-оноо олгох нөхцөл:

#

Цуглуулах боломж

Тайлбар

Шаардлага 

Цуглуулах оноо

1

Дадлын төлөвлөгөө үүсгэхэд

Хэрэглэгчийг дадал хэвшүүлэх үйлдлийг урамшуулах зорилготой

  1. Дээд тал нь 5 хүртэлх идэвхтэй дадал үүсгэх;
  2. Дадлын Тухайн төлөвлөгөөг хугацаанаас өмнө устгахгүй байх.ад оноо устана.
  3. Дээд тал нь 5 хүртэлх идэвхтэй дадал үүсгэнэ.

5 T-оноо

2

Badges/

Тэмдэг авах

  • Нийт 6 тэмдэг 
  • 1 сард цуглуулах
  • Дээд тал - 1000 оноо (5 дадал)
  • Доод тал - 100 оноо (Зөвлөмж унших)

Нэг дадлыг 7 удаагийн давтамжтай хийвэл тухайн тэмдэг олгогдоно



Урт хугацааны тэмдэг

50 Т-оноо


Богино хугацааны тэмдэг

10 Т-оноо

3

Skills/ Чадвар дээшлэх

  • Нийт 5 чадвар
  • Чадвар тус бүр 3 түвшинтэй
  1. Түвшин 1 - 1-100 нэгж
  2. Түвшин 2 - 100-200 нэгж
  3. Түвшин 3 - 200- 300 нэгж
  1. 50 T-оноо
  2. 100 T- оноо
  3. 150 T- оноо

4

Сэтгэлзүйн тест хийх

 

Тест бөглөж дуусах үед олгогдоно

5Т оноо

5

Чатбот ашиглах

 

Тухайн өдрийн эхний чатанд хариулах таар олгогдоно

5Т оноо

6

Дадлын нэг гүйцэтгэл 

 

Дадлын нэг гүйцэтгэлийг 100 хувь болох үед олгогдоно

1Т оноо

7

Мэдрэмж тэмдэглэл

 

Тухайн өдрийн эхний мэдрэмж бүртгэл амжилттай дуусах үед олгогдоно

5Т оноо

 
  1. Хэрэглэгч HabiDo-д нэвтэрснээр Т-оноогоо цуглуулах, зарцуулах, гүйлгээний түүхээ харах, үлдэгдэл оноогоо шалгах, урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой болно. 
  2. Хэрэглэгч Т-оноог HabiDo-д холбосон Гэрээт байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээнд зарцуулах бөгөөд Гэрээт байгууллагаас зарласан хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
 
  • ОЮУНЫ ӨМЧ

    1. HabiDo”-ийн нэр, лого, аппликейшны үндсэн функц, схем, программчлал, удирдлага, хяналтын систем, дизайн, контент, чатботны мэдээлэл, тест, дадал төлөвшүүлэх товч мэдээллүүд нь “Оптимал Эн Макс” ХХК-ийн оюуны өмч бөгөөд зохиогчийн эрх, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуулиар хамгаална.
    2. Хэрэглэгч нь “HabiDo”-н нэр, лого, аппликейшны үндсэн функц, схем, программчлал, удирдлага, хяналтын систем, дизайн, контент, чатботны мэдээлэл, тест, дадал төлөвшүүлэх товч мэдээллүүдийг ашиглан ижил төстэй аппликейшныг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхийг хатуу хориглоно.
    3. “Оптимал Эн Макс” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчсөн тохиолдолд Хэрэглэгчид Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

 

  • ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
 
  1. Хэрэглэгч нь “HabiDo-н үйл ажиллагаанд холбогдуулж гаргах санал, хүсэлт, гомдлыг утсаар, эсхүл цахим хэлбэрээр, HabiDo-н санал хүсэлт хэсгээр дамжуулан гаргаж болно.
  2. Хэрэглэгч нь гомдол гаргах хэлбэрээс хамааран дараах утасны дугаар, хаягт хандана. Үүнд:
    1. Аман хэлбэрээр гаргах гомдлыг ажлын өдрүүдэд ажлын цагаар холбогдож тэмдэглүүлэх;
    2. Цахим хэлбэрээр гаргах гомдлыг HabiDo-н Санал, хүсэлт цэсээр эсхүл Компанийн info@HabiDo.mn цахим шуудангаар дамжуулан ирүүлэх
  3. HabiDo”-ээс хэрэглэгчийн ирүүлсэн гомдлыг хянаж, үйл ажиллагааны сайжруулалт, өөрчлөлт, шинэчлэлтэд хийх шийдвэрийг гаргана. Хэрэглэгчийн гомдолд хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээлэл, гомдол гаргах үндэслэлийг тодорхой хэлэх/бичих ба дээрх мэдээлэл агуулагдаагүй бол гомдлыг хянаж, хариу өгөхөөс татгалзах эрхтэй.
  4. HabiDo” нь хэрэглэгчийн гомдлыг ажлын 14 хоногийн дотор судалж, зохих хариу гомдол гаргасан хэлбэрийн дагуу хэрэглэгчид мэдэгдэнэ. “HabiDo” нь таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд Та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
 
  • БУСАД

    1. “Оптимал Эн Макс” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр “HabiDo” дахь “Тусламж” цэсний “Үйлчилгээний нөхцөл” хэсэгт нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
    2. Үйлчилгээний нөхцөл, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь нийтэлсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.