Бид дасгал хөдөлгөөн биед тустай талаар чамгүй олон сонссон. Биеийн жинг нэмэгдүүлэхгүй байх, цусны даралтыг бууруулах, зүрхний шигдээснээс хамгаалах, чихрийн шижингийн 2-р зэрэгт шилжихгүй байх, зарим төрлийн хавдраас сэргийлэх, булчингийн хүч нэмэгдүүлж үйл ажиллагааг нь сайжруулах, ясны бүтцэд эерэг нөлөө авчрах, эерэг сэтгэл хөдлөлийн эх үүсвэр болох, сэтгэцийн өвчнөөс сэргийлэх гээд олон арван ашиг тусыг дасгал хөдөлгөөнөөр дамжуулан олж авдаг. Харин энэхүү нийтлэлээрээ дасгал хөдөлгөөний үед бие махбод болон сэтгэл санаанд ямар хариу үүсдэг болох тухай танилцах юм.
Дасгал эхлэх үед юу болдог вэ?Дасгал хийж эхлэхэд хийж буй дасгалыг илүү үр дүнтэй болгоход туслах өөрчлөлтүүд биед явагдаж эхэлдэг. Жишээлбэл, зүрх судас, амьсгалын замын үйл ажиллагаа тайван үеийнхээс идэвхжиж, харин хоол боловсруулах тогтолцоо удааширдаг.
Эхний 10 минутад зүрхний цохилт болон тархины цусан хангамж нэмэгдэж, илүү сонор сэрэмжтэй болж, өвдөлт мэдрэх байдал буурах бөгөөд хэр хугацаанд, ямар төрлийн дасгал хөдөлгөөн хийхээс хамаарч эрч хүчээ ашиглах янз бүрийн арга зам боловсруулж эхэлдэг.
1 цаг дасгал хөдөлгөөн хийсний дараа юу болдог вэ?Дасгал хөдөлгөөнөө дуусмагц бие буцаад тайван байдалдаа аль болох хурдан шилжихийг эрмэлздэг. Хэдий хөнгөн шингэн биетэй байна, тэр хэмжээгээр тайван байдалдаа хурдан шилждэг. Ерөнхийдөө энэ үед дасгалын үеэр идэвхэжсэн бүх үйл ажиллагаанууд саармагжиж, харин саармагжсан үйл ажиллагаанууд идэвхжиж эхэлдэг байна. Гэвч сонирхолтой нь, ингэж идэвхэжсэн үйл ажиллагаа буцаж хэвийн байдалд шилжихдээ дасгалын өмнөх байдлаас дордох тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл дасгалын өмнө хэвийн байсан даралт дасгалын дараа хэвийн болох бус харин бүр багасах ч тохиолдол бий. Тиймээс л зүрх судасны өвчин зэрэг зарим өвчин эмгэгүүдэд дасгал хөдөлгөөний зарим төрлийн хорьсон байдаг.
Дасгал хийсний маргааш юу болдог вэ?Дасгал хийхэд ачаалал авсан булчингийн өвдөлд маргааш нь илрэх буюу бидний хэлдгээр буларч болно. Нэгэнт л ачаалал өгдөггүй байсан булчинг ажиллуулсан учраас булрах нь хэвийн бөгөөд гэхдээ дасгал хийх бүрд илрэхгүй буюу тухайн дасгалд дасал болоход ахин дахин булрахаа байдаг. Огт хөдөлж чадахаа байгаагүй л бол буларсан үедээ дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хийхэд асуудалгүй гэж үздэг.
Дасгал хийж эхлээд нэг сар болоход биед юу болдог вэ?3 хоногийн дараанаас бодисын солилцооны эрчим нэмэгдэж эхэлнэ. 7 хоногийн дараанаас эрчим хүч үйлдвэрлэгч эсүүд хуваагдаж олон болсонтой холбоотойгоор илүү их эрч хүчтэй болсон мэт санагдана. Түүнчлэн зөвхөн бие махбодын бус сэтгэл санааны хувьд ч өөрчлөлт мэдэрч эхэлдэг. Ихэнх тохиолдолд өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл хямрах байдал буурах хандлагатай байдаг. Харин тогтмол дасгал хөдөлгөөн хийж эхэлснээс 2-4 сарын хооронд эрч хүч, бие бялдрын хөгжил мэдэгдэхүйц сайжирч байгааг анзаарч эхэлнэ.