Ном уншвал мэдлэг тэлнэ гэдгийг бид бүгд л мэддэг. Гэхдээ зөвхөн мэдлэг тэлэхээс гадна өөр ямар үр нөлөөг ном уншсанаар олж авч байдаг гэж бодож байна?
Тархи сэргэг байнаТархины үйл ажиллагаа идэвхтэй, сайн байх нь мартах өвчин буюу алцхеймэр, оюуны хомсдол зэргээс сэргийлдэг. Биеийн бусад булчингуудын л адил тархи ч мөн дасгалжсанаар үйл ажиллагаа нь муудахгүй, эрүүл ажиллагаатай байх нөхцөлөө олж авдаг. Тиймээс эвлүүлдэг тоглоом буюу паззл эвлүүлэх, шатар мэтийн оюун зарах тоглоом тоглох, гом унших зэргээр тархиа дасгалжуулж байх боломжтой.
Стресс буурнаЧанартай, сайн ном унших нь бидний одоо байгаа орчноос тэс өөр сонирхолтой орчинд аваачиж, тэр л уур амьсгалаа мэдрэх боломж олгож байдаг. Сонин хачин үйл явдал дундаа орсон байх үед харин тархинд хэт их ачаалаад байсан стрессийн хэсгүүд намжиж, тархи элдэв зүйлд хэрэггүй ажиллаж ядрах биш, харин яг одоод төвлөрч амрах боломж олдоно.
Үгийн баялаг нэмэгдэнэХэдий их уншина, төдий хэмжээнд үгийн баялаг нэмэгдэж, өдөр тутмын үг хэллэг ч өөр болдог. Мэдээж хэрэг өргөн хүрээний үгийн баялагтай байж, түүнийгээ зөв ашигладаг байх нь мэргэжлийн хувьд ч, хувь хүнд ч тэр том давуу тал юм.
Бичих чадвар сайжирнаҮгийн баялаг нэмэгддэг учраас бичгийн чадвар ч дагаад сайжрах болно.
Ой тогтоолт сайжирнаНом унших зуур бид номын дүрүүд, тэдний үүх түүх, хүсэл эрмэлзэл, зан ааш байр байдал, өгүүлэгдэх түүхүүдийн уялдаа холбоо гээд тоо тоймгүй олон зүйлийг тогтоох хэрэгтэй болдог. Ингэх бүртээ бид тархины багтаамжийг нэмж, ой тогтоолтоо сайжруулж байдаг.
Төвлөрөх чадвара нэмэгдэнэЦахим ертөнцтэй холбоотой өнөөгийн нөхцөлд хүн ажлаа хийх, цахим шуудангаа шалгах, олон чат хэрэгслээр дамжуулж хүмүүстэй чатлах, твиттер рүү нүдээ бэлчээх, утсаа шалгах, ажлынхантайгаа харилцах гээд маш олон зүйлийг нэг дор хийж, ингэснээрээ илүү их стрессдэж харин бүтээмжээ алдаж байдаг. Харин ном уншдаг бол таны аливаад удаан төвлөрөх чадвар хамаагүй сайжрах болно.