Оройн хоол нь тухайн өдрийн сүүлийн хоол ба багадаа арав орчим цаг дахиж юм идэхгүй учир зөв сонголт хийх нь чухал. Та завгүй өдрийн дараа шим тэжээлтэй, эрүүл сайхан оройн хоолоор өөрийгөө шагнаж урамшуулаарай. Ингэхдээ хэт их хооллох, эсвэл шингэц муутай хоолоос аль болох татгалзаарай. Эс бөгөөс та нойргүйдэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлд өртөж болзошгүй.
Оройн хоолны бүтцээс хамаарч та шөнө аятай унтах эсэх нь тодорхойлогддог. Та уураг (мах, өндөг, буурцаг) болон нүүрс ус (төмс, гоймон, будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ) хоёуланг нь агуулсан оройн хоол идэж чадвал шөнийн туршид тайван амрахад тусална. Харин цусан дах сахрын хэмжээ буурвал шөнө үе үе сэрэх зэрэг асуудал үүсдэг тул оройн хоолны тэнцвэрт байдлаа сайтар хадгалж байгаарай.
Оройн хоолыг 19 цагаас өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолоо эрт идсэнээр жин хасах, тайван гүн нойрсох, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжрах, зүрхний шигдээсийн эрсдэлийг бууруулах маш олон сайн талтай.