Бидний санхүүгийн шийдвэр гаргахад юу юу нөлөөлдөг вэ?
Өсөж төрсөн орчин
Санхүүгийн шийдвэрийг бид бусад олон дадал зуршлын адил эцэг эхээсээ суралцдаг. Санхүү, мөнгөний асуудлаа чөлөөтэй ярилцдаг гэр бүлд өссөн хүүхэд санхүүгийн ухаалаг шийдвэр гаргах хандлагатай байдаг ажээ. Харин зарим нэг цөөн тохиолдолд аав ээж нь санхүүгээ удирдаж чадахгүй байгааг харж өссөн хүүхдүүд энэ алдааг давтахгүйн тулд эртнээс бие даасан хариуцлагатай болж өсдөг.
Өөрийгөө илэрхийлэх
Хэрүүл маргааны үеэр юуны тухай маргаж байгаагаас илүү яаж маргаж байгаа нь хосуудын салах эсэхийг тодорхойлдог байна. Өөрөөр хэлбэл та хоёр асуудлаа шийдэх гэж хичээж байна уу, эсвэл зүгээр бие биедээ уур гомдлоо гаргаж байна уу гэдэг хоёр өөр асуудал. Та хоёр санхүүгийн асуудлын тухай ярилцахдаа өөрсдийгөө ямар байдлаар илэрхийлдэг вэ?
Шийдвэр гаргалтаа хуваалцах
Заримдаа хүмүүс өөрийгөө санхүүгийн хангалттай мэдлэггүй гэж үзэн санхүүгийн шийдвэр гаргалтаа бүгдийг нь нөгөө хүндээ 100% итгэж байгаагаа харуулж буй мэт боловч нөгөө талаар хамгийн хэцүү шийдвэр гаргах стресс, түгшүүр, хариуцлагыг ганц хүнд үүрүүлж буй хэрэг билээ. Тэгэхээр санхүүгийн шийдвэр гаргах “зовлон”-г ч бас хамт туулах нь зүйтэй.
Тиймээс хосууд санхүүгийн шийдвэр гаргахдаа:
- Ярианы үеэр өөрийгөө илэрхийлэхдээ аль болох бухимдал, сэтгэл хөдлөлөө зөв удирдаж асуудал шийдэхдээ анхаарах
- Санхүүгийн шийдвэр бол хуваалцах шийдвэр гэдгийг ойлгож илүү дэлгэрэнгүй, нээлттэй ярилцаж байгаарай