Хүн бүрийн бүтээлч байдал харилцан адилгүй, ялгаатай байдаг. Гэхдээ бүтээлч байдлаа хөгжүүлэх нь боломжгүй зүйл биш бөгөөд танд туслах асар олон аргачлалууд бий.
- Өөрийн нөөц боломжид итгэ. Биднийг зогсоодог зүйлс нь хоосон түгшүүр, алдахаас айх айдсууд байдаг. Харамсалтай нь бидний нас ахих тусам бидэнд оногдох гэнэтийн боломжууд цөөрдөг. Тиймээс өөрийн нөөц боломжид эргэлзэлгүйгээр туршаад хүссэн зүйлсээ туршаад үзээрэй.
- Эхлээд өөрийн санааг гарга, дараа нь сайжруул. Ямар ч ажлыг эхлүүлсэн хоосон цаасан дээр эхлээд өөрийн санааг эхлээд буулгаад үзээрэй. Мэдээж таны санаа төгс биш байж болно. Та хэр их төсөөлөл болон бүтээл сэтгэлгээгээ ашиглана тэр хирээр таны бүтээлч чанар нэмэгдэх болно.
- Бүтээлч хүмүүстэй хамтран ажил. Ажиглалт бол маш сайн сургалтын арга барил юм. Тиймээс бүтээлч хүмүүсийн амьдралын хэв маяг, ажлаа хийх арга барил, юманд хандах хандлагыг сайтар ажиглаарай.
- Ямарваа нэг хоббиг хөгжүүл. Өдөр бүр хийдэг ажлаасаа өөр зүйлд цаг гаргах нь бидний бүтээлч сэтгэлгээг тэлдэг. Зурах, бүтээх, дуулах, ургуулах гээд ямар ч хобби байж болно.
- Аялалд яв. Бидний тогтсон хандлагууд аялалд явах, шинэ ном унших, шинэ хүнтэй танилцсанаар өөрчлөгддөг билээ.