Ойрын өдрүүдэд жижиг зүйл дээр ч бухимдаж, төвлөрөхөд хэцүү болж, бат бөх нойр авч чадахгүй байх гэх мэт шинж тэмдгүүд илэрч байвал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах болсны дохио юм.
Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах хамгийн сайн аргуудын нэг нь эрүүл дадлыг хэвшүүлэх юм. Дараах шинж тэмдгүүд танд илэрч байвал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч эрүүл дадал хэвшүүлэх цаг нь болсныг илтгэнэ.
Тэвчээргүй болж, жижиг зүйл дээр ч амархан бухимдаад байвалХүмүүс бид удаан хугацаанд стресстэй байвал маш амархан уурлаж, цухалдаж эхэлдэг. Бусдын санал шүүмжийг сонсмооргүй санагдаж, бүх л зүйлс тухгүй, төвөгтэй санагдаж байвал хэсэг хугацаанд цэвэр агаарт гарч, шинэ сонирхолтой зүйл оролдоод үзээрэй.
Бат бөх тайван унтаж амарч чадахгүй байхТүгшүүр эсвэл сэтгэлийн хямралтай байх нь муу унтах шалтгаан болдог. Харин эсрэгээрээ ердийн үеэс хэт их унтах нь бие ядарч сульдсаны шинж тэмдэг болдог байна. Тиймээс тогтмол цагт унтаж амрах, тогтмол цагт сэрэхийг хичээгээрэй. Мөн 7-8 цаг унтаж бүтэн нойроо авах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх юм.
Уур уцаартай эсвэл ердийнхөөсөө хэт их сэтгэл хөдлөлтэй байхЦочимтгой байдал, түргэн уурлах, урам хугарах, эсвэл сэтгэл хөдлөлийн нэг туйлаас нөгөө туйл руу хэт их шилжих зэрэг нь таны сэтгэцийн эрүүл мэнд муудаж байгааг илтгэх тул бодлоо цэгцлэх дээр анхаарах хэрэгтэй.
Эрч хүчгүй байхОрноосоо босоход хэцүү, дуртай байсан зүйлдээ дургүй болох, бие махбодын хувьд ядарч сульдах, баяр баясалгүй байх зэрэг нь сэтгэл зүйн байдал тогтворгүйжиж байгаагийн нэг шинж ба хэрэв ийм байдалтай удаан явбал сэтгэл гутралд орох магадлал ихэсдэг байна. Өөрийн дуртай хөгжмөө сонсох, цэвэр агаарт гарахыг зөвлөж байна.
Анхаарал төвлөрөхөд хэцүү байхЗаримдаа богино хугацааны анхаарал төвлөрөхгүй байх нь хэт их стресстэй холбоотой байдаг аж. Хичээл эсвэл ажлаа хийх гээд суусан ч юм ойлгохгүй, шинэ мэдээлэл хүлээн авахгүй болон ой тогтоолт муудаж төвлөрч суугаад аливааг хийхэд хэцүү болсон мэт санагдаж байвал бодлоо цэгцлэх цагийг гаргаарай.
Сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнд нь хоорондоо салшгүй холбоотой. Бие өвдөхөд эмчид очиж үзүүлдэг бол сэтгэл санаа таагүй болох үед бид тоолгүй орхих нь элбэг. Иймд өөрийгөө ажиглах, өөрийн дотоодод болж буй зүйлсийг анзаарах чухал юм. Биеийн эрүүл мэнд болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарснаар амьдралын чанарт эерэг өөрчлөлтүүд гарч, сэтгэл санааны байдал удаан хугацаанд тогтвортой байх үндэс болно.