Хэрэв та ажлын гүйцэтгэлээ сайжруулахыг хүсвэл ажлын өдрөө дүгнэж хэвшээрэй.
Харвардын Бизнесийн Сургуулийн хийсэн судалгаагаар ажлын өдрийн төгсгөлд 15 минут зарцуулан тухайн өдөрт хийсэн ажлуудаа дүгнэн бичих нь гүйцэтгэлийг 22.8 хувиар дээшлүүлж байгааг тогтоожээ. Ажлын өдрөө дүгнэн бичих нь ямар зүйл дээр илүү анхаарал хандуулж, энерги зарцуулж байгааг харах боломжийг олгох ба маргааш, цаашлаад ирээдүйд юу хийх хэрэгтэйг ойлгоход туслах юм.
Гэхдээ заавал бичих ёстой гэж үү? хэмээх асуулт танд байж магадгүй юм.
Толгойд доторх бодлуудаа буулган бичих нь олон эерэг нөлөөтэй ба заримаас нь дурдвал юм.
- Оюун бодол цэгцэрнэ
- Таны анхаарал юун дээр төвлөрч байгааг харах боломжийг олгоно
- Танин мэдэхүйн процесс ялангуяа ой тогтоолтыг сайжруулна
- Сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ
Мөн хамт ажилладаг хүмүүстэйгээ хамтдаа өдрөө дүгнэвэл уг дадал хэвших нэг түлхэц болох юм.