Бид агаар салхинд гарч ирсний дараа сэтгэл санаа дээрдсэн байхыг мэдрэх нь их. Яагаад энэ бүхэн тохиолддог вэ гэдэгт тодорхой хариултууд бий.
Байгалийн алхалт нь тархины цусны урсгалыг сайжруулан тайвшруулахын зэрэгцээ бие махбодын халдварын эсрэг эсүүдийг нэмэгдүүлдэг.
Бидний ядаргаа навчсын сэрчигнээн, салхины сэвэлзээд тайвширч байгааг тархи анзаарч тогтоодог төдийгүй моддоос ялгардаг байгалийн үнэр нь өөрөө стрессийн даавруудыг багасгаж байдаг.
Биед үзүүлэх нөлөө:
- Бие илүү их хүчилтөрөгч авах чадвартай болно
- Алхах зуурт биеийн өөх болон сахрын хэмжээ тодорхой хэмжээнд буурна
- Өдөржин алхсан ч ядрахгүйн тул алхалтаа зүгшрүүлж цэгцтэй болно
- Бие махбод илүү тайван байдаг болно
Сэтгэл санаанд үзүүлэх нөлөө
- Төвлөрч, оюун бодлоо илүү тайван байлгаж сурна
- Өөрийн байгаа байдал болон эргэн тойрноосоо сэтгэл ханамж мэдэрч сурна
- Урт замыг ажрахгүй алхаж байгаа шигээ тэвчээртэй байж сурна
- Асуудлыг давж гарахад илүү хүчтэй байж чадна
Эцэст нь бие махбод, бодол санаагаа удирдах боломж илүү их болж ямар ч зорилгод хүрэх боломжтой болно.