Хэлтэй хүн хөлтэй гэж ярьдаг байсан цаг нэгэнт ард өнгөрч орчин үед харин ч гадаад хэлний мэдлэггүй хүн орших газаргүй болжээ. Гадаад хэлний мэдлэг нь бүх шатны ажилд ороход хэрэгтэй хамгийн энгийн чадваруудын нэг болсон ба мэргэжлийн мэдээлэл олж авах гол тулгуур болжээ. Гадаад хэлийг сурахад туслах шинжлэх ухаанаар батлагдсан зарим аргуудын талаар мэдээлэл өгье.
Эхний өдрөөс эхлэн ярьХамгийн эхэнд дуудлагад анхаарал хандуулж, түүнийгээ цээжлэх хэрэгтэй. Дүрмийн болон үгийн сангаа сайн эзэмшихээс илүүтэйгээр этгээд сонин хүнд хэцүү дуу авиаг давтахад анхаарлаа хандуулаарай.
Сурч буй хэлээрээ орчноо хүрээлэхГэрт байгаа эд юмсаа тухайн хэлээр нэрлэж ашиглах, утасны тохиргоогоо ч мөн өөрчлөх, ажлын жагсаалтаа мөн тухайн хэл дээрээ гаргах гэх мэт өдөр тутмын амьдрал, орчноо тухайн хэлээр хүрээлүүлэх хэрэгтэй.
Хамгийн сайн хэл сургах утасны аппликейшн ашиглахХэрэв та гэртээ ганцаараа хэл сурч байгаа бол хэл сурах хамгийн сайн аппликейшн ашиглах хэрэгтэй. Гэхдээ маш олон төрлийнх байдаг ба та алийг нь ашиглахаа яаж мэдэх вэ? Энэ нь таны сурч буй хэл, зорилго, сурах дуртай хэв маягаас хамаарна. Хэл сурах хамгийн сайн аппликейшнүүдийг сонгохдоо зөвхөн 1-3г сонгож эхэлнэ үү. Хэрэв та нэг дор хэт олныг хэрэглэвэл энэ нь нэг зүйлийг олон дахин давтагдаж, анхаарал сарниулах болно.
Завсарлагатай сурЭнэхүү техникийг Германы сэтгэл судлаач Херман Эббингаусын судалгаанд үндэслэсэн ба хийсэн судалгаанаас харахад хүмүүс хугацааны завсарлагатай суралцахдаа нэг дор бүгдийг суралцахаас илүү ихийг сурч мэдсэн байдаг. Энэ нь нэг үгийг нэг өдөрт таван удаа давтах биш харин 5 өдөрт нэг удаа харвал илүү сайн тогтоох болно гэсэн үг юм. Мөн хүмүүс аливаа зүйлийг хувийн туршлагатайгаа холбож өгвөл илүү сайн санаж байх хандлагатай байдгийг Эббингхаус бас анзаарчээ.